Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Heartline from Faculty Members at National University of Food Technologies in Ukraine (Ureign)

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Украйны (Урейн): Хүнсний технологийн үндэсний их сургуулийн багш нарын сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Вита ЦЫРУЛНИКОВА, Дэд профессор, Зочид буудал, Ресторан болон аялал жуулчлал бизнесийн тэнхимийн декан: Өдрийн мэнд, Эрхэм хүндэт Их Багш Чин Хай. Бие биедээ, амьтны ертөнцөд мөн байгаль орчинд хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хандах хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм зорилго, тэмүүллийг тань Хүнсний технологийн үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний хамт олон чин сэтгэлээсээ талархаж хүлээн авдаг.

2024 оны 12-р сард Украйнд веганизмын талаарх эерэг дүр төрхийг бий болгож, веган үзэл санааг чин сэтгэлээсээ, тууштайгаар сурталчилж буй “Хайрын Өргөө” веган кафены үүсгэн байгуулагчидтай хамтран хийсэн уулзалтын үеэр манай Хүнсний технологийн үндэсний их сургуулийг танай байгууллагад танилцуулсан.

Олександра НЕМИРЫЧ, ШУ-ны Доктор, Ресторан ба Аюурведийн бүтээгдэхүүний технологийн тэнхимийн эрхлэгч, (“Хүнсний технологи” чиглэлээр мэргэшсэн): Суралцах хугацаандаа манай оюутнууд, олон улсын байгууллага, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд болох гайхамшигтай, зоригтой мөн сайхан сэтгэлтэй хүмүүсээс бидэнд зориулан зохион байгуулсан олон мастер ангиудад суралцдаг. Бидэнд зориулж веган суши хийх мастер анги зохион байгуулсан эдгээр хүмүүст өнөөдөр би баярлалаа гэж хэлмээр байна. Манай оюутнууд өөрсдөө суши бэлдэж, амталж мөн энэ гайхалтай хооллолт болох веганизмд улам ойртох боломж олдлоо.

Ирина СИЛКА, Дэд профессор, “Зоогийн газрын салбарын технологи чиглэлээр мэргэшсэн: Эдгээр веган хоолыг амталж, чанарыг нь үнэлсний дараа бид эрүүл хооллолтын зарчимтай харьцуулахад хэр эрүүл, шим тэжээлтэй байгааг нь ойлгосон. Бид хангалттай сургалтын бааз, хангалттай шинжлэх ухааны мөн бодитой хэрэгжүүлэх суурь баазтай бөгөөд зөвхөн зарим нэг нэмэлтүүд л хэрэгтэй байна. Жишээ нь дүпү үйлдвэрлэх тоног төхөөрөмж.

Наталья ЮЩЕНКО, Дэд профессор, “Хоол хүнс болон Аюурведийн хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх технологи” чиглэлээр мэргэшсэн: Бид их сургуулиа түшиглэн веган хооллолтын төрөлжсөн сургалт, үйлдвэрлэлийн лабораторийг зохион байгуулж, оюутнуудаа амттай, эрүүл веган хоол бэлтгэх сургалтад хамруулж, дадлагажуулах боломжтой гэж найдаж байна. Түүгээр ч зогсохгүй энэхүү лаборатори нь ресторанд ажилладаг салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сэдэвчилсэн семинар, сургалт, гэрчилгээ олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талбар болж чадна.

Эцэст нь, Хамгаас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Украйныг дэмжиж, фронтод байгаа цэргүүдэд туслан, эмнэлэгт байгаа шархдагсдыг туслан, дэмжиж амьтдын хоргодох байрыг дэмжин, энэхүү хүнлэг бус дайны уршгаар хүнд хэцүү байдалд орсон бүх хүмүүсийг тусалж дэмжсэн Та болон Танай байгууллага болох Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэгт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Өнөөдөр Украйнтай хамт байгаа Танд чин сэтгэлээсээ талархаж, гүнээ мэхийн ёсолъё. Хүнсний технологийн үндэсний их сургуулийн багш нар

Эелдэг, найрсаг багш нар аа, бид та бүхний чин сэтгэлийн үгийг хүлээн авсандаа маш их баяртай байна!

Их Багш та бүхэнд эелдэг хариулт өглөө: “Их сургуулийн онцгой багш нар Доктор. Вита Цырулникова, Олександра Немирич, Ирина Сылка болон Наталья Ющенко та бүгдийн эелдэг үгс болон сайн ажиллаж буй та бүхэнд баярлалаа. Та бүхнийг сайхан их сургуульдаа веган лаборатори байгуулахаар төлөвлөж байгааг сонсоод бид маш их догдлон баярлаж байна. Энэ нь олон хүнд веган хоолыг танилцуулахад тус болж, улмаар байгалийн, цорын ганц жинхэнэ хүмүүнлэг хооллолт болох веган хооллолтыг хэвийн болгоход танай ард түмэнд тусална. Энэ амьдралын замыг сурталчлах арга хэмжээ авахад бэлэн байгаа хүсэл эрмэлзэлд тань талархаж байна. Веганизм нь амьтан-хүний болон хүний ​​ аль алиных нь олон ​​амийг авардаг. Та бүгдэд сайн сайхныг хүсээд танай улс энэ дэлхий дээр хүн бидний оршин тогтноход гарцаагүй шаардлагатай веган ирээдүйд хүрэх замд тусалж чадна гэдэгт найдаж байна. Та бүхэн бол эх дэлхийгээ эергээр өөрчлөхөд туслах замаар бид хэрхэн хувь нэмрээ яаж оруулж болохын тод томруун үлгэр дуурайлал юм. Та болон Украйны (Урейн) сайхан сэтгэлт ард түмэн Бурханы Нигүүлслээр удахгүй энх тайван, элбэг дэлбэгт цэнгэн баясах болтугай. Та бүхэнд болон Хүнсний технологийн үндэсний их сургуулийн хамт олонд их хайр болон хүндэтгэлтэйгээр хамгийн сайн сайхныг хүсье”.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
538 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
369 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
303 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
296 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
320 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
266 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
277 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
383 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд