Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бурханд талархаж, хайрлан өнгөрүүлсэн амьдрал бол үнэхээр бэлэг бөгөөд бүх зүйл илүү үзэсгэлэнтэй, аз жаргалтай болдог.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Тайландын Канникагаас ирсэн захидлыг хүргэе:

Эрхэм Хүндэт, Хайрт Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олонд, Манай гэр бүлд авшиг хүртээсэнд Их Багш Тандаа баярлалаа; Миний аав, ээж хоёр болон би 2002 онд Танаас авшиг хүртсэн бол дүү маань 2007 онд Танаас авшиг хүртсэн. Тантай Паттайя, Шиху, Шинэ газар [Ашрам]-д уулзах боломж бидэнд олдсон юм. Мөн бид амралт зугаалгаар явах бүртээ С.М. Тэнгэрлэг үнэт эдлэл худалдаж авдаг байсан. Эдгээр мөчүүд бидний хувьд хамгийн аз жаргалтай үе байлаа.

Багшийн зааврын дагуу амьдрах биднийг энэ дэлхийд аз жаргалтай болгосон. Суприм Мастер телевизээр дамжуулан Таны сургаалийг сонсдог ээж минь Багшийн заасан зүйлийн агуулгыг байнга бичдэг байсан. Багш бидэнд веган хоол хийхийг заах, хүнсний ногоо тариалахыг зөвлөн, хамтрагч амьтдаа хэрхэн халамжлах, КОВИД-ийн үеийн зааварчилгаа, тэр ч байтугай ногоо угаах ухаалаг арга барилыг сургах зэргээр бүх зүйлд Та минь санаа тавьдаг. Та бол Хайр ба Нигүүлслийн үлгэр жишээ юм. Мөн та бидний сэтгэлийг хөнддөг энгийн хэрнээ гүн гүнзгий хэлээр хамгийн дээд Номыг хуваалцсан. Бидний Суприм Мастер ТВ-ээр олж мэдсэн агуулгууд бол олзуурхууштай ховорхон илчлэгддэг гайхамшиг байдаг билээ. Дэлхий болон Орчлон ертөнцийг хайрлах Таны Хайранд бид олон удаа нулимс унагаж байсан. Дотоодын болон гаднах талын анхаарал халамжид тань маш их талархаж байна.

Би ээжийнхээ ахуй ойлголтоос хуваалцах гэсэн юм. Хоёр сарын өмнө, тэрээр нас барахаас өмнө буюу 12 хоног эмнэлэгт хэвтэх хугацаанд нь бид эмнэлгийн хоёр дэлгэцээр Суприм Мастер телевизийн олон дэлгэцийг нээж, ээж маань бясалгаж, Ариун нэрс, Бэлэг, Хамгийн хүчирхэг өдөр тутмын залбирлыг уншсан. Тэр бидэнд Багшийн тухай дотоод ахуй ойлголт үзсэнээ санаандгүй хэлсэн юм. Таван өдрийн дараа тэрээр Арьяабалын нийтийн бясалгалын үеэр амар амгалан таалал төгсөв. Тэр үед их бороо орж байсан (огцом аадар). Их Багш, Суприм Мастер телевиз байгаагүй бол бидний зовлон илүү их байх байсан. Оршуулах ёслолын үеэр бид Суприм Мастер ТВ-ээс "Их Багшийн Хамгийн хүчирхэг өдөр тутмын залбирал"-ыг бүхэлд нь тавьсан юм. Ёслолд хүрэлцэн ирсэн лам хуврагууд болон зочдод веган хоол өргөв. Мөн бид Суприм Мастер ТВ болон веган амьдралын хэв маягийн талаарх мэдээлэл бүхий дэвүүрт ухуулах хуудас тараасан.

Ээж болон биднийг асарч халамжилдаг Их Багшдаа дахин талархал илэрхийлье. Багш минь дэлхий болон орчлон ертөнцийг аврах эрхэм зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ эрүүл, аюулгүй, аз жаргалтай, амрах цагтай байх болтугай. Тандаа би бүх зүрх сэтгэлээрээ хайртай. Канника, Тайландаас

Хүндэтгэлт Канника, бид таны сэтгэлийн үгэнд талархаж, таны хагацалд эмгэнэл илэрхийлж байна. Танай гэр бүл хамтдаа бясалгаж байхад ийм сайхан дурсамж үлдсэн нь үнэхээр гайхалтай. Их Багшийн завгүй хуваарь, дэлхийг аврахын тулд гүн гүнзгий бясалгалд орсноос үл хамааран бидний төлөө үргэлж санаа тавьж, өдөр тутмын амьдралд нь тусалдаг бүх арга барилд бид ч бас биширдэг. Та болон Тайландын адислагдсан ард түмэн Буддагийн мэргэн ухаанаар үргэлж сүнслэг замчлал хүртэх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич. Их Багш танд эдгээр хайрын үгсээр хариуллаа: “Халамжтай Канника, Арьяабалын бясалгалд өөрийн хичээл зүтгэлээ бүрэн зориулсанд баярлалаа. Ээжийг тань энэ хорвоог орхиж одсонд эмгэнэл илэрхийлж байна, гэхдээ түүнийг Шинэ Ертөнцөд аз жаргалтай, эрх чөлөөтэй байгааг мэдэж аваарай. Бурханд талархаж, хайрлан өнгөрүүлсэн амьдрал бол үнэхээр бэлэг бөгөөд бүх зүйл илүү үзэсгэлэнтэй, аз жаргалтай болдог. Сургаалуудыг дагаж, сайн бясалгаж, бусдад энэрэнгүй веган амьдралын хэв маягийг мэдэж авахад нь тусалж, хайр, хичээл зүтгэл зориулсанд баярлалаа. Та болон сайхан Тайланд Буддагийн хайр халамж, хамгаалалтад цэцэглэн хөгжих болтугай. Та бүхнийг Хайраараа тэвэрье.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
820 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
527 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
439 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
428 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
452 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
368 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
348 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
560 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд