Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Коста Рикагийн лам нар, 7 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Маяагийн хүч нь энэ ертөнцөд хүмүүсийг хүлж, тэдний шунал, уур хилэн, мунхаг байдлыг шалгах, тэдний билиг ухаан, даван туулах чадварыг шалгах чиглэлээр мэргэшсэн. Энэ нь өөрөө сайн ч биш, муу ч биш, Бид үүнийг хэрхэн зохицуулахаас шалтгаалж, үүний үрээр сайн эсвэл муу болно. Сөрөг хүч нь түүнийг хэрхэн даван туулах, түүнийг хэрхэн ашигтай зүйл болгон хувиргах талаар сурах боломжийг бидэнд олгодог.

Одоо, Шагжамуни Будда, Эзэн Есүс Христ, Зөнч Мухаммед (Түүнд амар амгалан оршиг), Сократ, Платон нар шиг – Гэгээрсэн Их Багш нар – хүмүүст энэхүү зүүнээс ирэх сөрөг хүчийг хэрхэн даван туулж, түүнийг хэрхэн хувиргаж, эерэг хүчтэй нэгтгэхийг заахаар энэхүү ертөнцөд ирсэн. Хятад хэлээр бид үүнийг “Инь ба Ян-гийн нэгдэл” гэж нэрлэдэг. Инь ба Ян аль аль нь байх ёстой; тэгж байж л сайн. Яагаад ийм байх ёстой гэж? Бидэнд бас Инь ба Ян байдаггүй гэж үү?

Хүмүүс бид ч бас Инь ба Ян-гийн аль алиныг нь тээж явдаг биш гэж үү? Тийм ээ, бид тэгдэг. Гэхдээ заримдаа Инь нь хэт их, дэндүү бага Ян байж болно. Тэд тэнцвэргүй байх үед бид тогтворгүй болдог. Бид салхинд хийссэн навч шиг, өөрсдийгөө захирах чадваргүй. Хэрэв бид энэ ертөнцийг дагавал, хэрэв бид шунал, уур хилэн, мунхаглал болон хүсэл шуналаа дагавал, Инь – сөрөг хүчийг дагадаг. Гэгээрсэн Их Багш бидэнд илүү их Ян нэмээрэй гэж хэлэх болно. Тэгэхгүй бол та хэт зүүн тал руугаа хазайж, Инь-ийг хэт их түшиж, түүнд үүрд хүлэгдэх болно. Тэгвэл “Ян” гэж юу вэ? Энэ бол эерэг хүч юм. Эерэг хүч бол энэрэн нигүүлсэхүй, хайрын хүч юм. Энэ бол гэгээрэл, энэ бол гэрэл, энэ бол аз жаргал, энэ бол адислал. Энэ нь Дээрээс ирдэг. Харин Инь-гийн хүч нь эсрэгээрээ, энэ ертөнцөөс эсвэл доод ертөнцөөс ирдэг. Нэг нь биднийг доош татдаг бол харин нөгөөх нь дээшээ татдаг.

Диваажинд, сахиусан тэнгэрүүд оршдог ордонд, тэнд хэтэрхий их Ян энерги байдаг. Тиймээс тэд зовлон зүдгүүрийг мэддэггүй. Тэд бусдын зовлон зүдгүүрийг хэрхэн өрөвдөн хайрлахаа мэддэггүй. Гэхдээ энэ хорвоод дэндүү их зовлон байдаг. Тиймээс бид зөвхөн зовлонг санадаг. Бид аз жаргалыг бараг санадаггүй. Бид аз жаргал гэж юу болох талаар бага мэддэг.

Аз жаргал богинохон мөчид ирдэг бол зовлон нь маш их байдаг. Би танд нэг жишээ хэлье: Та өдөрт найм эсвэл арван цаг ажилладаг, тэгээд гэртээ буцаж ирэхэд хоёр гурван аяга хоол л идэж чадна. Тэр хоол бол бидний аз жаргалтай мөч юм. Харин та арван цагийн хөдөлмөрөө түүгээр сольчихсон. Нөхөр эсвэл эхнэртэйгээ цагийг өнгөрөөхөд бид маш их баяртай байдаг. Бид “энэ бол Диваажин” гэж хэлдэг. Гэвч та тэр аз жаргалтай холбоотой хичнээн их хариуцлага байгааг мартаж орхидог. Гэрлэсний дараа нэг хүний төлөө хорь, гуч, дөчин жилийн хариуцлага үүрэгдэх ёстой. Дараа нь хүүхдүүд ирж, тэдний өмнө хариуцлага хүлээх болно. Бид өдөр шөнөгүй ажиллах ёстой, тэд нарыг хорь, хорин тав, гуч хүртэл нь хоол хүнс, хувцсаар хангаж, халамжлах ёстой, тэгээд зогсохгүй. Дараа нь тэд гэрлэж, хүүхэдтэй болоход, тэд хүүхдүүдээ таны асрамжинд үлдээх болно. Тэгэхээр энэ хорвоод маш бага Диваажин байдаг. Аз жаргалын мөчүүд дэндүү ховор байдаг. Бид бага зэрэг аз жаргалыг олж авахын тулд маш их хүчин чармайлт, маш их энерги зарцуулах ёстой. Өнөөдрийн сонсогчид өчигдрийнх шиг урам зоригтой биш байна.

Та нар өнөөдөр инээхээ мартчихаж. OK. Учир нь өнөөдөр, энэ нь илүү чухал юм. Зүгээр дээ, та бүгд “Авшиг гэж юу вэ? Их Багш дараа нь авшиг өгөх үү? Тэр яагаад лекцээ хурдан дуусгаад хурдан авшиг өгөхгүй байгаа юм бол? Тэр яагаад ийм их юм яриад байна?” гэж гайхаж байна.

Авшиг өгөх болно, гэхдээ лекц шаардлагатай хэвээр байна. Хэрэв бид эхлээд суурь зарчмуудыг ойлгохгүйгээр, эхлээд Их Багшийн зааж буй зүйл логиктой эсэхийг харахгүйгээр, энэ нь бидний дотоод үзэл бодолтой нийцэж байгаа эсэхийг эхлээд харахгүйгээр сохроор итгэвэл, энэ нь мухар сүсэг юм. Тийм учраас Их Багш эхлээд бага зэрэг тайлбарлах ёстой мөн гэртээ унших номнууд болон аудио бичлэг авч явахыг зөвлөдөг. Бид ном зарах гэсэндээ биш. Хэрэв та мөнгөгүй бол, зүгээр л тэд нарт хэл, тэгвэл та үнэгүй авна. Хэрэв танд мөнгө байгаа бол зөвхөн хэвлэх зардлыг төлж болно, ингэснээр би бусдад зориулж илүү ихийг хэвлэх боломжтой болно. Ингээд л болоо. Хэрэв та мөнгөгүй бол зүгээр, үнэгүй аваарай. Миний цорын ганц зорилго бол та нар эхлээд миний сургаалыг ойлгох явдал юм, зөвхөн тэр үед л та нар үүнд итгэх болно. Хэрэв бид ойлгохгүйгээр итгэвэл, энэ нь мухар сүсэг юм. Би үүнийг л хэлэх гэсэн юм.

За. Тэгэхээр бид яагаад энэ Ян-г хайх ёстой гэж? Бид үүнийг хэрхэн олж авах вэ? Бидэнд Ян дутагдвал, бид баяр хөөргүй байх болно. Бид ажилдаа ядардаг ба бидэнд баяр хөөр бага байдаг. Тиймээс авшиг хүртээх үед, Би таны Ян-г нээхэд туслах ба энэ нь усны цоргыг нээхтэй адил юм. Нэг усны цорго нь хүйтэн ус, нөгөөх нь халуун байна. Хүйтэн усны цорго нь сөрөг хүчинтэй адил юм; халуун-усны цорго нь Ян шиг, эерэг хүч юм. Хоёуланг нь гоожуулж холивол, бид ханиад хүрэхгүйгээр усанд орж чадах ба энэ нь маш тааламжтай юм. Тэгвэл бид үнэхээр аз жаргалтай усанд орж чадна. Тэгвэл бидний биеийн өвчин, өвдөлт бага зэрэг намдана. Тэгээд бид маргааш нь дэлхийн бэрхшээл, ажил болон хариуцлагатай нүүр тулах хүч, эрч хүчтэй байх болно.

Хэрэв бид өдөр бүр зөвхөн хүйтэн усанд орох юм бол, заримдаа хэрэв бидний бие хүчтэй байвал зүгээр, тийм биш бол, энэ нь таны амьдралд аюул учруулж болзошгүй. Энэ хорвоо бидэнд дэндүү их хүйтэн ус, дэндүү их зовлон, бэрхшээлийг аль хэдийн өгсөн. Бид халуун дулааныг хүсдэг. Тийм учраас би халуун усаар хангадаг өөр нэг усны цорго байгааг хэлэх гэж энд байна. Хэрэв та үүнийг хүйтэн-усны цорготой холивол та илүү сайн болж, амархан өвдөхгүй. Та өвчтэй байсан ч илүү амархан эдгэрч, дордохгүй. Харин

одоо энэ усны цорго бөглөрсөн байна. Танд усны цорго байгаа; дотор нь ус аль хэдийн байна, гэхдээ усны цорго бөглөрсөн, тэнд бөглөрөө байна. Зүгээр л надаар түүнийг засуул, тэгвэл зүгээр болно. Тэгвэл та үүнийг нээж, усыг шууд авч болно. Энэ бол авшиг. Би бол сантехникч шиг. Их багш цахилгааныг холбоно, тэгвэл та цахилгаантай болно. Би усны цоргыг засаж өгнө, тэгвэл та устай болно. Ингээд л болоо. Хэрэв та өдөр бүр хүйтэн усанд хэт их орох юм бол өвдөж, аврагдах боломжгүй болно гэж би санаа зовж байна. Одоо зарим нь “Өө, үгүй, үгүй. Би хүйтэн усаар угаадаг, илүү хэмнэлттэй” гэж хэлж магадгүй. Сайн байна. Би зөвшөөрч байна. Гэхдээ та алсдаа эмч эсвэл эмийн санд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно гэдгийг мэдэж байх ёстой.

Зарим хүмүүс надад “Би Танаас авшиг авмааргүй байна. Төрөх, үхэхийн хүрдэнд төрөл арилжиж байх нь надад зүгээр. Би энэ хорвоогийн зовлонг тэвчиж чадна. Би диваажинд очихыг хүсэхгүй байна. Тэнд очихын тулд хүн веган байх ёстой- энэ нь хэцүү байдаг. Би амьтан-хүний мах идэхээ болимооргүй байна, энэ нь үнэхээр амттай. Эсвэл би алах, хулгай хийх, зүй бус бэлгийн харьцаанд орохоос татгалзах хэрэгтэй. Энэ нь хэтэрхий хатуу; бас дэндүү олон төвөгтэй сахилууд байдаг. Өө, маш хэцүү! Таны авшиг хэтэрхий их зардалтай, би хүсэхгүй байна” гэж хэлдэг. Гэхдээ та тамд очоод шарагдах нь илүү зовлонтой гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь одоо хэдэн сахил сахихаас ч илүү зовлонтой юм; одоо амьтан-хүний мах, загас-хүний махнаас татгалзахаас илүү зовлонтой.

Зарим хүмүүс надад ингэж хэлдэг: “Авшиг авсны дараа бид хоёр цаг хагас бясалгах ёстой. Өө! Би үүнийг тэвчихгүй байна. Энэ хоёр цаг хагасыг ашиглан ертөнцөөс таашаал авах нь дээр. Би зөвхөн одоогийнхоо төлөө санаа тавьдаг. Ирээдүй хэнд хамаатай юм?”. Гэхдээ бид үхэх үедээ ирээдүйгээ мэдэх болно. Тэгээд бид харамсах болно, гэхдээ энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Хэн ч биднийг дагалдан явахгүй. Тааламжтай мөчүүд илүү их

бэрхшээлийг авчрах болно. Жишээлбэл, хэрэв бид амьтан-хүний мах, загас-хүн болон согтууруулах ундааг таалан хэрэглэвэл, тэгвэл бидний биед сүүлд нь бүр ч таагүй мэдрэмж төрөх болно. Тиймдээ ч эмнэлгүүд амьтан-хүний мах иддэг, архи уудаг хүмүүсээр дүүрэн байдаг. Веганчууд тийм ч их өвддөггүй. Мөн бид үхэхэд бидний үйлийн үр л биднийг дагадаг. Өөр хэн ч биш. Манай хамаатан садны хэн нь ч биднийг дагалдаж чадахгүй. Хэрэв бид Их Багшийг дагаж, бясалгал хийн, авшиг хүртэж мөн Арьяабалын аргаар бясалгавал, эсвэл эхнэр нөхөр хоёулаа бясалгал хийвэл, бид одоо гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадахгүй ч, хожим нь бид үүрд хамтдаа алхаж чадна. Хамтдаа бясалгах гэж ганц хоёр цагийг золиосолбол, дараа нь бид үүрд хамт байх болно. Энэ сайн наймаа биш гэж үү?

Ямар ч алдагдалгүй. Надтай хамт бясалгал хийснээр хэзээ ч алдагдалгүй, эцэс төгсгөлгүй ашиг авчрах болно. Инь ба Ян-гийн хууль ийм байдаг: хэрвээ бид хэтэрхий их Инь шинжтэй байвал, бид Инь-д живдэг. Энэ бол шалтгаан ба үр дагавар юм. Хэрэв Инь таривал Инь-г хураана. Хэрэв бид Ян таривал, бид диваажинд очно. Харин бид Инь ба Ян-г, сөрөг ба эерэг хоёрыг тэнцвэржүүлэн хөгжүүлбэл, гэрэл гэгээтэй болно. Тэгвэл бид Бурханы хутгийг олно. Бид тэнцвэртэй төрөлтнүүд - Будда нар болно.

“Будда” гэдэг нь зөвхөн Ян гэсэн үг биш. Буддад Инь ба Ян аль аль нь байдаг. Үүнийг бид Таоизмын бэлгэдлээс харж байна. Нэг тал нь Инь, нэг тал нь Ян, Ян-гийн дотор Инь-гийн цэг, Инь-гийн дотор Ян-гийн цэгтэй. Энэ нь Зам мөрд хүрсэн жинхэнэ Таоист сөрөг ба эерэг хоёрыг хамтад нь багтаах ёстой гэсэн үг юм. Тэр бол бүхэлдээ Ян ч биш, бүхэлдээ Инь ч биш. Хэрэв тэр бүхэлдээ Ян бол, тэр Инь-нд орших хүмүүсийн чанарыг ойлгохгүй байх болно. Тэр төрөлтнүүдийг тэвчихгүй байх байсан; Тэр тэдний зүрх сэтгэлийг мэдэхгүй, тэдэнтэй харьцаж чадахгүй, зовлон зүдгүүрийг нь тайвшруулж чадахгүй. Хэрэв тэр хэт их инь-тай бол, тэр хүн яг л бидэнтэй адил: идэж ууж, хорвоогийн жаргалыг эдэлж, мунхаг, гэгээрээгүй, хүчгүй, хэнд ч тусалж чадахгүй.

Эерэг хүч, аврах хүч бидний дотор байдаг. “Хүний мөн чанар угаасаа сайн” гэдэг нь энэ юм. Яг одоо энэ нь бөглөрсөн, үйлийн үрийн саадаар хүрээлэгдсэн тул бид үүнийг харж чадахгүй байна. Хэрэв энэ эерэг энергийг нээж, асуудлыг засах чиглэлээр мэргэшсэн хүн байвал, бид ашиг тусыг хүртэх болно. Энэ бол авшиг гэдэг зүйл юм. Би авшигтан эсвэл шавь нартаа энэрэнгүй хайрын Хүчээ нээхэд нь тусалдаг. Тэрхүү энэрэнгүй хайрын Хүч нь тэднийг өдөр бүр асран халамжлах болно. Католик шашинд, бид үүнийг Бурхан гэж нэрлэдэг. Бид энэрэнгүй хайрын Хүчийг таньж мэдэх үед, бид Бурханыг мэддэг.

Хэрэв бид бясалгал хийхгүй бол, бид хаашаа явах вэ? Там байгаа юу эсвэл үгүй ​​юу? Диваажин гэж байгаа юу, үгүй ​​юу? Хариулт бол “тийм”. Там гэж юу вэ? Тамыг бидний үйлийн үр, өөрсдийнхөө хар бодол, буруу үйлдлээрээ бий болгодог ба эдгээр нь түүнийг бужигнуулдаг. Төвлөрсөн үедээ энэ нь нэг төрлийн соронзон орон, нэг төрлийн уур амьсгал болдог, юу ч хэзээ ч үнэндээ алга болдоггүй; бүх зүйл энэ Орчлон ертөнцөд үргэлжлүүлэн оршсоор байдаг. Бидний хэлсэн бүх зүйл алга болохгүй. Бидний бодож байгаа зүйл алга болохгүй.

Бидний үйл хөдлөл, яриа, бодол санааг тусгайлан тэмдэглэдэг тодорхой зүйл байдаг. Тэгээд бидний үйлс, яриа болон бодол санаа зөв ч бай, буруу ч бай тодорхой уур амьсгалыг бүрдүүлдэг ба энэ нь биднийг хүрээлэх болно. Энэ нь биднийг хаана ч явсан дагах болно. Биднийг амьд байхад тэр биднийг хүрээлж байдаг. Үүнийг шинжлэх ухаанд ​​“хүний соронзон орон” гэж нэрлэдэг. Соронзон орон. Энэ соронзон орон нь хүн нас барсны дараа ч түүний өөр төрлийн биеийг хүрээлсээр байдаг. Та асар их бурханлаг хүч чадалтай маш сайн бясалгагч байж байж л, үүнийг саармагжуулж чадна. Тийм биш бол, түүнийг саармагжуулах хүртэл хэдэн зуун жил шаардагдана. Энэ тийм ч энгийн зүйл биш. Хэдэн зуун жилийн дараа тэр соронзон орон аажмаар өөрөө алга болно. Түүнийг сарниж алга болох хүртэл тэр нэг бол өөр газарт хувирдаг, эсвэл нөхцөл байдлын нөлөөнд автдаг, эсвэл бусдад шингэдэг.

Photo Caption: Зэрлэг байгальд ч бас бүх зүйл өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (3/7)
1
Мэргэн сургаал
2025-09-29
1010 Үзсэн
2
Мэргэн сургаал
2025-09-30
1005 Үзсэн
3
Мэргэн сургаал
2025-10-01
872 Үзсэн
4
Мэргэн сургаал
2025-10-02
541 Үзсэн
5
Мэргэн сургаал
2025-10-03
277 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
538 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
369 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
303 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
296 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
320 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
266 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
277 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд