Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний үйл хөдлөл, яриа, бодол санааг тусгайлан тэмдэглэдэг тодорхой зүйл байдаг. Тэгээд бидний үйлс, яриа болон бодол санаа зөв ч бай, буруу ч бай тодорхой уур амьсгалыг бүрдүүлдэг ба энэ нь биднийг хүрээлэх болно. Энэ нь биднийг хаана ч явсан дагах болно. Биднийг амьд байхад тэр биднийг хүрээлж байдаг. Үүнийг шинжлэх ухаанд “хүний соронзон орон” гэж нэрлэдэг. Соронзон орон. Энэ соронзон орон нь хүн нас барсны дараа ч түүний өөр төрлийн биеийг хүрээлсээр байдаг. Та асар их бурханлаг хүч чадалтай маш сайн бясалгагч байж байж л, үүнийг саармагжуулж чадна. Тийм биш бол, түүнийг саармагжуулах хүртэл хэдэн зуун жил шаардагдана. Энэ тийм ч энгийн зүйл биш. Хэдэн зуун жилийн дараа тэр соронзон орон аажмаар өөрөө алга болно. Түүнийг сарниж алга болох хүртэл тэр нэг бол өөр газарт хувирдаг, эсвэл нөхцөл байдлын нөлөөнд автдаг, эсвэл бусдад шингэдэг. Энэ нь яг л үүл шиг. Яг л бидэнд том үйлдвэр байж, тэнд нь бид олон зүйлийг чанаж, олон зүйлийг хийж байтал утаа гарч, тэр нь маш харанхуй үүлнүүд болж байгаатай адил юм. Гэвч эдгээр хар үүл шууд алга болж чадахгүй. Тиймээс зарим газар хэт олон үйлдвэр байгаа үед тэнгэр тэр чигтээ хар үүлсээр (утаа) бүрхэгддэг. Энэ бол хүний эрүүл мэндэд сайн биш. Хүн өвдөөгүй ч хүчилтөрөгчийн сав ашиглан амьсгах шаардлагатай байдаг ийм газар дэлхий дээр олон байдаг. Та нар энэ тухай сонссон уу? Та нар зурагтаар үзсэн үү? Сао Пауло эсвэл зарим бусад газарт хүчилтөрөгч хангалттай байдаггүй тул хүмүүс хүчилтөрөгчийн савнаас амьсгалах шаардлагатай байдаг. Тэр ч байтугай хүүхдүүд ч гэсэн хүчилтөрөгчийн сав ашиглах хэрэгтэй болдог, учир нь энэ газар хар үүлээр (утаа) хүрээлэгдсэн байдаг. Үүний нэгэн адил бидний дотоодын уур амьсгал ч бас утаа гаргадаг. Энэ нь бас нэг төрлийн таатай эсвэл тааламжгүй уур амьсгалыг бий болгож, хүмүүст тав тухтай эсвэл эвгүй мэдрэмжийг төрүүлдэг. Үүнийг бид өөрсдөө бүтээдэг мөн хамгийн түрүүнд бид, өөрсдөө өртдөг. Гэхдээ бусад нь бас өртдөг. Яг л тамхи татдаг хүн шиг: тэр өөрийнхөө биед хор хөнөөл учруулдаг, утаагаар нь амьсгалж байгаа түүний хажууд байгаа хүмүүс ч бас тав тухгүй байдаг. Тийм биш гэж үү? Тийм ч учраас бясалгагчид бид бусдад хамгийн их тусалдаг хүмүүс юм. Бид бясалгагчийн хувьд юу хийдэг вэ? Нэг талдаа, бид өөрсдийн үйлдэл, үг яриа, бодлоо хамгаалдаг - өөрсдөдөө болон бусдад хор хөнөөл учруулахуйц хор хөнөөлтэй үйлдэл хийх, сөрөг бодолд баясахыг зөвшөөрдөггүй. Нөгөө талдаа, бид Дээрээс Ян энергийг хүлээж авдаг. Биднийг адисалдаг, биднийг улам илүү ухаалаг болгодог, илүү их үл үзэгдэх сүнслэг Хүчтэй Бурханы Хүчийг бид хүлээж авдаг. Энэ нь бидэнд өөрсдөд болон бусдад тусалж чадна. Одоо, би “сүнслэг Хүч” гэж хэлэхдээ, Би бусдын өмнө гайхуулахын тулд хийдэг хоосон үзүүлбэр, “хула хула, хооп” шоу маягийн зүйлийн -тухай яриагүй! Үгүй. Би хэтийдсэн сүнслэг Хүчийг хэлж байна. Бид аяндаа бусдад тусалдаг. Заримдаа бид үүнийг анзаардаггүй, гэхдээ энэ нь гарцаагүй мэдрэгддэг. Заримдаа бид мэддэг байж болох ч энэ нь бидний санаатайгаар хийдэг зүйл биш юм. Энэ нь цэцэг шиг - энэ нь зориудаар үнэр гаргадаггүй; энэ нь өөрөө үнэртэн юм. Ийм төрлийн сүнслэг Хүч бол Буддагийн хүч, Эзэн Бурхан Есүс Христийн сүнслэг Хүч юм. Илбэ шидийн “хула хула, хооп” маягийн зүйл биш юм. Тиймээс, оюун санааны бясалгагч бидний хувьд бидний үйл хөдлөл, хэл яриа болон оюун ухаан хэдий чинээ ариусна, төдий чинээ их билиг ухаан, хүч чадал нэмэгдэнэ. Бид ямар ч ажил, юу ч хийсэн, энэ нь бидэнд болон бусдад ашигтай. Бид улам агуу болдог. Ингэснээр бид аяндаа маш их баяр баясгалантай, сэтгэл сэргээсэн, ашиг тустай соронзон орныг цацруулна. Энэ нь үйлийн үрээр дүүрэн, харанхуй, ядраасан соронзон орон байхаа болино. Эзэн Бурхан Есүс Христ амьд байхдаа явганаар аялж байсан. Түүнийг агуу Хүч чадалтай гэдгийг олон хүн мэддэг байсан. Нэгэн хүн маш их өвчтэй байсан бөгөөд тэр зөвхөн Эзэн Бурхан Есүс Христийн нөмрөгт нууцаар хүрсэн бөгөөд түүний өвчин нь эдгэрсэн. Үүнээс үзэхэд, Эзэн Бурхан Есүс Христ түүнийг эдгээхийн тулд ямар нэгэн “хула хула, хооп” ид шидийн хүчийг ашигласан гэж бид хэлж чадахгүй. Үгүй. Тэр үед Эзэн Бурхан Есүс Христ ч Түүний хүчнээс хэн нууцаар авсныг мэдээгүй. Тийм ч учраас Тэр эргэн тойрноо хараад “Хэн сая миний хувцсанд хүрсэн бэ?” гэж асуув. Тэгэхэд л тэр эмэгтэй чичирч, урагш ирээд наманчлан: “Би сая Таны хувцсанд хүрсэн. Одоо миний өвчин арилсан. Танд баярлалаа! Намайг өршөөгөөрэй” гэж хэлсэн. Тэгтэл Эзэн Бурхан Есүс Христ “За, за, зүгээр. Та эдгэрсэн л бол боллоо” гэсэн. Энэ бол жинхэнэ бурханлаг Хүч. Тэр ямар нэг хүчийг санаатайгаар ашиглаагүй. Тэр Өөрөө Хүч байсан. Түүнтэй холбогдсон хэн бүхэн, Түүнтэй харьцсан хэн бүхэн аяндаа ашиг тус хүртэх болно. Ийм л байдаг. Бид бас нэгэн сонсголгүй хүний тухай сонссон. Тэр үед Эзэн Бурхан Есүс Христ түүнд тусалсан бөгөөд тэр сонсох чадвартай болсон. Гэхдээ түүний “сонссон” зүйл нь бидний “сонссон” зүйлтэй адил байх албагүй. Миний мэдэж байгаагаар энэ төрлийн “сонсгол” нь үнэндээ “дотоодын Сонсгол” юм. Тийм ч учраас дүлий олон шавь маань дотоодын Бурхан Аялгуу, Бурханы Дуу хоолойг сонсож чаддаг. Маш энгийн чихтэй бид тэрхүү (дотоодын Бурханлаг) Аялгууг сонсож чаддаггүй. Бид энэ ертөнцийн дуу чимээг сонсдог ч Бурханы Дуу хоолойны хувьд дүлий байдаг. Тиймээс миний шавь болсон тэдгээр дүлий хүмүүс хов жив, сайн эсвэл муугийн тухай ертөнцийн яриаг сонсож чадахгүй. Гэхдээ тэдний сонсдог зүйл бол хамгийн сайхан (дотоодын Бурханлаг) Аялгуу: хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн тааламжтай, хамгийн ухаалаг, хамгийн тустай, хамгийн амьдралыг аврах (дотоодын Бурханлаг) Аялгуу юм. Энэ нь дэлхийн хов жив болон маргааныг сонсохоос хамаагүй дээр юм. Тиймээс, гаднах дуу чимээг сонсох нь гайхалтай зүйл биш юм; дотоодын (Бурханлаг) Аялгуу бол үнэхээр чухал зүйл юм. Энэхүү дотоодын (Бурханлаг) Аялгууг бие махбодын чихээр сонсох боломжгүй. Хэрэв бид өөрсдөө үүнийг сонсож чадвал, энэ нь сайн хэрэг. Харин хэрэв бид чадахгүй бол, бид “дотоод сонсголын эрхтэн“-ийг нээх чиглэлээр мэргэшсэн Их Багшийг олох хэрэгтэй. Их Багш энэ дотоод сонсголын эрхтнийг нээхэд бидэнд туслах үед бид Түүнийг сонсож чадна. Харин бид өөрсдөө үүнийг сонсоход, энэ нь өндөр түвшний (дотоодын Бурханлаг) Аялгуу биш байж магадгүй. Заримдаа бид өөрсдөө дотоодын (Бурханлаг) Аялгууг сонссон эсвэл (дотоодын Бурханлаг) Гэрлийг аль хэдийн харсан байдаг, гэхдээ бид аль түвшинд байгаагаа шалгахын тулд Гэгээрсэн Их Багшийг олох хэрэгтэй хэвээр байдаг. Ингэснээр Их Багшийн Хүчээр бид энэ түвшинг давж, илүү өндөр түвшинд хүрнэ. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Заримдаа бид өнгөрсөн амьдралдаа бясалгал хийдэг байсан тул, бид энэ амьдралдаа (дотоодын Бурханлаг) Аялгууг сонсож, мөн дотоодын (Бурханлаг) Гэрлийг харж чаддаг. Гэхдээ Гэгээрсэн Их Багшгүйгээр бид Хамгийн Дээд Ертөнцөд хүрч чадахгүй. Амьд Их Багш бол Хамгийн Дээд Ертөнцөөс ирдэг учраас Тэр эрэгтэй эсвэл Тэр эмэгтэй л замыг мэддэг. Зөвхөн тэр үед л Тэрээр биднийг Хамгийн Дээд Ертөнц рүү хөтөлж чадна. За, би та нарт асуулт асуух боломж олгоё. Би хэт их яривал, та нар ядрах болно. Та нар ядарч байна уу? (Үгүй.) Ядраагүй, сайн байна. За, та одоо асуулт асууж болно. Асуултаа тодорхой бичнэ үү. (Хэрэв та нарт асуулт байвал, асуултаа асуултын хуудсан дээр бичээд манай багт өгнө үү.) (Хэрэв найрсаг байхын тулд худлаа хэлэх гэх мэт сайн санаагаар хийж байгаа зүйлс нүгэл болох уу?). Худлаа хэлэхгүй байх нь хамгийн сайн. Хэрэв бид Үнэнд хүрэхийг хүсэж байвал үнэнийг хэлэх ёстой. Бид тарьсан бүхнээ хураах болно. Бид Үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч худал хэлдэг - тэгвэл энэ хоёр эсрэг чиглэлд явж байна. Энэ нь биднийг Үнэнээс улам холдуулах болно. (Их Багш аа, бид авшиг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ бид гадаадад амьдардаг учраас оршин суух, санхүүгийн хүчин зүйл зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан бидний өнөөгийн хүнсний бизнес нь (амьтан-хүн)-ий мах хэрэглэдэг. Ийм нөхцөлд бид авшиг хүртэж чадах уу?) Тэгвэл нутгийн иргэд юу хийж амьдардаг вэ? Нутгийн хүмүүс ч бас (амьтан-хүмүүс)-ийн мах зардаг уу? Үгүй. Тэгвэл та өөр ажил сонго. Та ажлаа заавал солих хэрэгтэй. Та веган хоол зарж, хувцас зарж мөн хүнсний ногоо тариалж болно. Бидний хэрэгцээнд хангалттай л бол бид ямар ч ажил хийдэг. Энэ нь илүү дээр. Жаахан илүү мөнгөний хойноос битгий яв, тэгвэл үхэхэд бидний үйлийн үр дэндүү хүнд байх ба хэн ч биднийг аварч чадахгүй. Дараа нь бид маш харанхуй, зовлонтой газар живэх болно. Тэр үед мөнгө ямар ч хэрэггүй. Нутгийн хүмүүс шиг л амьдарч болно. Тэд тийм ч их мөнгөгүй. Жишээлбэл, хэрэв бид өнөөдөр илүү их идэхийг хүсэж, эсвэл тансаг хэрэглээнд умбахыг хүсэж байвал, бид илүү их ажиллах эсвэл бусдыг хуурах хэрэгтэй. Энэ бол хийх тийм ч сайн зүйл биш. Бид энд маш хямд үнэтэй хүнсний ногоо болон шош идэж энгийн амьдарч болно. Бидний амьдрал мөнх бус. Арван жилийн дараа эсвэл хэдхэн арван жилийн дараа бид байхгүй болно. Энэ нь бид хүүхдүүдээ том болгож, өөрсдийгөө авч явж чадах хүртэл нь өсгөхөд хангалттай. Бид мөнгөний төлөө амьдрах ёсгүй, тансаг амьдралаар хөөцөлдөх ёсгүй. Энэ нь зөвхөн бидний сүнс, билиг ухаан, мөнхийн амьдралд хор хөнөөл учруулдаг. Та нар ойлгож байна уу? Энэ нь хэцүү, би мэднэ. Маш хэцүү. Гэхдээ Библид ингэж хэлдэг, Та эхлээд Бурханы Хаант улсыг эрэлхийл, тэгвэл бүх зүйл гарч ирж, танд өгөгдөх болно. Та эхлээд Бурханы Хаан улсыг эрэлхийл, тэгвэл бүх зүйл танд өгөгдөх болно. (Их Багш аа, гадаадад байгаа Хятад хүмүүсийн ихэнх нь рестораны бизнес эрхэлдэг. Авшиг авсны дараа тэд тэрхүү бизнесээ үргэлжлүүлж чадах уу? Тэдний олонх нь ресторан нээдэг, голдуу Хятад хүмүүс) Тэд веган ресторан нээж болохгүй гэж үү? Манай Испаничууд бүгд веган хоол иддэг. (Тэд стейк идэх дуртай.) Цөөн хэдэн хүмүүс. Та хоолыг нь амттай болгочихдог болохоор л тэд идэх гэж ирдэг. Энэ бол Хятад хүмүүс та нарын энд авчирсан муу зуршил мөн та нар хүнд үйлийн үрийг бий болгодог. Тэдний өвөг дээдэс үеийн үед (амьтан хүмүүс)-ийн мах гэж юу байдгийг огт мэддэггүй байв. Тэд түүнийг яаж чанахаа мэддэггүй байсан, хэрэв тэд хийвэл, тэр нь муу болдог тул түүнийг иддэггүй байсан. Тэд оронд нь илүү их шош идсэн. Одоо хоол хийхдээ чадварлаг Хятадууд ирж, маш их глутамат болон амт оруулагч хэрэглэдэг ба хүмүүс “Гайхалтай, мах маш сайхан амтагдаж байна!” гэж хэлдэг. Тэгээд тэд таны бэлтгэсэн (амьтан-хүмүүс)-тэй хоолыг идэхийн тулд хадгаламжаа зарцуулдаг. Ийм үйлийн үр нь үнэхээр аймшигтай юм. Хэрвээ (амьтан-хүмүүс)-ийн махыг амттай болгоогүй бол, тэд идэхгүй байх байсан. Тэд (амьтан-хүмүүсийн) махыг яаж чанахаа мэддэггүй байв. Тэд шош чанахдаа дассан байв. Гэтэл Хятадууд бид ирж, энэ амтыг авчирсан. Аа й! Би үүнээс үнэхээр айж байна. Өчигдөр нэг хүн надаас асуув: тэр өөрөө цагаан хоолтон, гэхдээ нөхөр болон хүүхдүүд нь (амьтан-хүмүүс)-ийн мах идэхийг хүсдэг. Тэр авшиг хүртэж болох уу? Би “Тийм” гэж хариулсан. Тэгвэл би (амьтан-хүмүүс)-ийн мах болон загас(-хүмүүсийг) зардаг танд яагаад “Үгүй” гэж хэлж байна? Учир нь уг хоёр нөхцөл байдал бол өөр. Гаднах үйлдэл нь ижил төстэй харагдаж болох ч нөхцөл байдал нь өөр өөр юм. Жишээлбэл, хэрэв та эхнэр бол, нөхөртэйгөө гэрлэсэн бол, түүнд (амьтан-хүмүүс)-ийн мах чанахаас татгалзвал, гэр бүлийн эв найрамдал ганхах болно, ойлгож байна уу? Тэр ч байтугай тэр танаас (амьтны-хүмүүс)-ийн мах чанахыг албадаж магадгүй; энэ бол өөр хэрэг. Таны тохиолдолд, та тахиа (-хүмүүс) ба гахай (-хүмүүс)-ийг алж, махаар нь бусдад үйлчлэхийг сонгосон. Эдгээр хоёр нөхцөл байдал бол өөр өөр юм. Гэхдээ би танд шууд хэлье: тэр нөхөртөө хоол хийхээр (амьтан-хүмүүс)-ийн мах ба загас (-хүмүүс) худалдаж авсан ч Бурханлаг Мэлмий нь нээгдсэн хүмүүс тэр эмэгтэйг зодож буй чөтгөрүүдийг хардаг. Тэр (амьтан-хүмүүс)-ийн мах, загас (-хүмүүс) авахаар зах руу явах болгондоо чөтгөрүүдэд цохиулж, зодуулан газар унадаг. Дараа нь тэр мөлхөж, гэртээ хоол хийхээр явдаг. Учир нь түүнд сонголт байхгүй. Энэ тохиолдолд Бурхан түүнийг уучлах болно; тэр зүгээр л чөтгөрүүдэд зодуулдаг. Гэхдээ та нарт сонголт байна. Photo Caption: Зөвхөн нэг жижиг гол ч олон амьдралыг тэтгэж чадна!