Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тиймээс та веган биш байлаа ч сайн сайхан амьдарч, амьдралд тань ямар ч муу зүйл болдоггүй мэт санагдаж байвал хэт бүү бардамнаарай, Бурхан өөрийг тань аварна гэж хэт итгэлтэй байх хэрэггүй шүү. зарим хэсгийг нь багасгаж чадсандаа бүх хүн талархах ёстой. Хэрэв хүмүүс Бурханы Ивээлд итгэдэг бол, Будда нарын Өршөөлд итгэж, чин сэтгэлээсээ залбиран, үнэнээр, даруухнаар наманчилж, зөв сайн явбал гамшиг хэдий агуу том байвч тохиохоо болих юм уу ядаж л бага дайрна.Энэ бүхнийг би харж чадна. Бүгдийг нь мэднэ. Гэхдээ та нарт баталж чадахгүй. Тэр л асуудал. Ядаж л намайг дагадаг Бурханы шавь нар миний хэлсэн зүйлст итгэх учиртай. Та нарт худал хэлэх ямар шалтгаан надад байх вэ дээ? Хүмүүсээр доромжлуулж, тэд сэтгэлдээ намайг дорд үзэхийг хүсэх ямар шалтгаан байх вэ? Тэд “Өө юу ч болдоггүй. Тэр зүгээр ярьж л байдаг. Зүгээр л биднийг айлгах гэж юу ч хамаагүй хэлдэг.” гэх мэтээр бодож мэднэ.Гэвч хүмүүс л аврагдаж байвал, бага зовж байвал, мөн гараг дэлхий оршин тогтносоор байж, тэдэнд илүү боломж олгогдож байвал би тоохгүй. Хэрэв тэд илүү удаан амьдарвал өөрсдөдөө таалагдах Их Багштай учирч мэднэ. Гэгээрэл, билиг ухаан хайрлаж, хамаг ҮНЭНИЙГ ухааруулах нь заавал би байх албагүй. Тэгвэл магадгүй тэд биднийг шоолохоо болих байх. Тэр хооронд нь бид тэдэнд бүх аргаар туслахын тулд чадах бүхнээ хийнэ! Бид чадахаараа тусалдаг.Mөн Бурханы шавь та нар юуг та нарт, юуг дэлхийн хүмүүст, шавь бус, бүр веган бус хүмүүст хэлж байгааг минь мэдээрэй. Тэгснээр ийм яриандаа миний хий гэсэн бүхнийг та нар хэрэгжүүлэх шаардлагагүй, учир нь тэгэх шаардлагагүй. Авшгаас юу сурснаас үл хамааран, дотоод ажил, үр дүнгээс үл хамааран ямар ч Шуурхай Мэдээ, болон миний лекцээс зөвхөн өөрт сайныг л ашиглаарай. Ялангуяа шинэ авшигтнууд яагаад Арьяабалын Аргаар бясалгаж, хэрхэн урхи занганаас зайлсхийж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг бүгдээс илүүтэй сурч, санаж яваарай. Та нарт одоо Сүнслэг капитал байгаа учраас илүү гэрэлт ирээдүйн төлөө илүүхэн хөрөнгө оруул. Та нарт их хайртай шүү!Жишээлбэл би хүмүүст Авид Бурханы Нэрийг унш гэж хэлдэг, учир нь энэ нь тэдэнд хялбар, Авид Бурханы Ариун Нэрсийг унших нь тэдний завгүй амьдралд хялбар. Гэхдээ мэдээж тэд өөр ямар ч Буддагийн Нэрсийг уншиж болно, тэдэнд цаг байвал хүссэнээрээ олон Буддагийн Нэрсийг уншиж болно. Би бас хүмүүст, Христийн шашинтнуудыг Эзэн Есүсийг дуудаж, (Эзэн) Есүсийн Нэрийг уншиж, Бурханыг сана гэж хэлсэн. Харин та нарт бол миний заасан зүйлс байгаа учраас тэгэх шаардлагагүй. Эгэл хүмүүс миний шавь нар биш учраас би тэдэнд зориулж хэлсэн юм, та нарт хэлснээ тэдэнд хэлж болохгүй шүү дээ. Тиймээс миний Суприм Мастер Телевизээр хий гэсэн болгоныг та нар хийх албагүй. Та нар мэдэж байгаа. Авшгийн үеэр та нарт заасан зүйлсийг л хий. Мэдээж та нар Буддагийн Нэрийг уншиж, хүсвэл Эзэн Есүст залбирч болно.Зарим хүмүүс өөд болсон аав ээж, хамаатан садандаа зориулж, өргөлийн ширээтэй байх ёстой эсэхээ мэддэггүй. Хүсвэл болно, гэхдээ ямагт тэдний нинжин сэтгэлийг санаж, зүрх сэтгэлдээ хүндэтгэлтэй байх ёстой. Гэвч тэднийг өөд болсных нь дараа та нар өргөлийн ширээ засаж, тэдний зургийг тавивал магадгүй тэд тэр газарт хүлэгдэж, гэрт тань үлдэж мэднэ. Улмаар та нар доод ертөнцийн энерги, тэнүүл сүнсний ертөнцийн энерги мэдэрч болзошгүй. Энэ нь та нарын сүнслэг дэвшилд бас нөлөөлж мэднэ. Тиймээс өөрсдийн тань сонголт. Ямартай ч тэдний зургийг гэртээ тавивал өөрсдийнх нь төлөө гэдгийг тэд мэддэг. Улмаар магадгүй тэд өөрийг тань өдөр бүр харахаас өөр юу ч хийх хүсэлгүй болдог. Тиймээс хүсвэл та нар аав ээжийнхээ зургийг байлгаж тэднийг, сайхан сэтгэлийг нь, агуу, нөхцөл болзолгүй хайрыг нь дурсаж байж болно. Гэвч тогтсон газар болгох хэрэггүй, тэд та нарын өргөлийн ширээ болгон бүтээсэн тэнд дэргэд нь суух ёстой нөхцөл бүү үүсгэ. Тэдний хувьд энэ нь маш хүйтэн.Заримдаа тэд үхлийн дараах амьдралын хүчтэй байдаг ба хэрэв тэд Диваажин руу явахгүй бол ойр тойронд эргэлдэж, хүч чадал нь заримдаа сэтгэл санаа нь өөрчлөгдөж мэднэ, яг л та нар шиг, эсвэл тэд амьд байх үе шиг. Тэгвэл тэд хүүхдүүдийг тань айлгаж мэднэ, учир нь хүүхдүүд заримдаа тэднийг харж чаддаг. Бага насны хүүхдүүд бас харж чадах тул тэднийг айлгаж мэднэ. Ялангуяа тэд өвөө эмээгүй төрчихсөн бол, эсвэл өөр хамаатан садангүй төрсөн бол тэгдэг. Энэ хүүхдийг төрөхөөс өмнө тэд өөд болчихсон байдаг учраас танихгүй байж мэднэ. Ойр тойрондоо сүнс хараад тэдэнд танил бус, эвгүй санагдаж мэднэ. Та нар бас тэднийг Дэлхийд, эсвэл гэртээ хүлж буй юм, тэдний төлөө залбирч, тэднийг гэтлэгдэж, илүү сайхан газар руу, Диваажин руу яваасай гэж залбирахын оронд ингэж байдаг. Доод Диваажин ч бас тэдний хувьд энэ гараг дээр төөрч будилж, амрах бодитой газаргүй байснаас хавьгүй дээр юм. Тэдний хувьд энэ нь сайхан амьдрал биш.Тиймээс та нар залбир. Шавь ч бай, биш ч бай хамаатан садан, найз нөхөд, эцэг эх, эмээ өвөө гээд хайртай бүхнийхээ төлөө залбир. Тэгвэл хамгийн сайн. Хамгийн сайн. Тэд гэрт тань хааяа гарч ирж харагдвал тодорхой тайлбарлан, хайраар хандах хэрэгтэй. Тэднийг энэ материаллаг ертөнцөөс аль хэдийн явчихсан гэдгийг хэлж, энд ингээд сүнс болж байгаад байх нь муу гэж хэлээрэй, учир нь тэд хэнтэй ч хамаагүй ярьж чадахгүй. Заримдаа уур бухимдлаас болоод тэд гэрт тань дуу чимээ гаргаж болзошгүй, учир нь тэд тантай, эвсэл хүүхдүүдтэй тань, эсвэл үлдэж хоцорсон эхнэр нөхөр, ээжтэйгээ ярьж чаддаггүй. Энэ нь тэдний хувьд үнэхээрийн бухимдмаар. Тэд яг дэргэд тань зогсож байв ч та нар хардаггүй. Өдөржин тантай ярилаа ч та юу ч сонсдоггүй. Зарим нь чадах ч, ховор. Энэ нь тэдэнд үнэхээр муу. Тэд гуниглаж, ганцаардаж, бухимдаж, тэднийг тоохгүй байгаа мэт санагдана.Тиймээс өөрийнхөө шашиндаа ч юм уу итгэдэг Гэгээнтэндээ залбирч болно. Эсвэл Бурханд залбир. Эзэн Есүст залбир. Будда нарт залбир, дуртай Буддадаа , сонгосон Буддадаа эсвэл олон Буддад залбир. Өөрсдөө мэдээрэй – яахыг хүсэж буйгаас тань хамаарна. Тэднийг гэтлэгдэхийн төлөө залбир. Тэгвэл хамгийн сайн. Тэдний булш байвал булшин дээр нь хааяа зочилж болно. Эсвэл тэдний үнсийг шатаавал үүнийгээ цэцэрлэгтээ ч юм уу ойд цацчих, эсвэл шороон доор булж болно, гэхдээ тэдний төлөө залбир. Тэднийг энэ дэлхийгээс өөд болсны дараа өөрсдөдөө бүү хүлэгдэхэд хүргээрэй, учир нь Диваажин тэдэнд дээр. Олон ертөнц энэ ертөнцөөс илүү.Өргөлийн ширээ барьж, өдөр бүр тэндээ мөргөх хориотой биш. Гэвч ингэвэл тэднийг танай гэрт хүлж мэднэ, цаг үргэлж дэргэд тань байвал тэдний хувьд маш их зовлон болно. Учир нь заримдаа тэд өөрт тань тийм ч сайн бус зүйлс болохыг хардаг ч тэд яаж ч чаддаггүй бөгөөд үнэхээр их шаналж зовдог, махан биетэй байхаас илүүтэй зовж шаналсан мэдрэмж авдаг. Учир нь энэ махан биегүйгээр юмсыг та нар өөр өнцгөөс хардаг. Бүхнийг харах боломжтой. Алс холыг харж чадна. Махан биетэй байхдаа харах боломжгүй байсан зүйлсийг харж чаддаг. Хэрэв тэд таныг ямар нэг байдлаар зовж байгааг харвал, тэд махан биед байхаас арав дахин илүү зовж шаналдаг. Тэд харж чадна, мэдэрч чадна, бүхнийг илүү гүн гүнзгий сонсож чаддаг. Гэвч энэ бүхнээ та нарт илэрхийлж чаддаггүй болохоор үнэхээр их бухимддаг. Тиймээс зүгээр л тэдний төлөө залбир. Хэрэв тэд сонсвол ойлгох болно. Хэрэв тэд гэтлэгдвэл, энэ дэлхийгээс хүлээс тасарч Диваажин руу явбал та нарт талархах болно.Би санаанд орсон зүйлсээ л та нарт ярьж байна, гэхдээ энэ бүхнийг ярина гэж бодоогүй. Зүгээр л автомат яриа мэт урсаад гарлаа. Яг л зарим хүмүүс автоматаар бичдэгтэй адил, Диваажин тэдэнд урам зориг хайрлаж, тэд бичдэг. Миний хувьд бол ямар нэг урьдчилан яриа энэ тэр бэлтгэдэггүй, юу ч бичдэггүй, төлөвлөдөггүй гэдгээ хэлсэн. Бурхан намайг та нарт зарим үйл явдлыг ингээд хэлэхийг зөвшөөрдөг юм. Хэрэв илүү олон хүн залбирч, гэмээ наманчлан, энэрэнгүй, нигүүлсэнгүй веган амьдралын хэв маягтай амьдарвал дэлхий улам илүү тогтвортой, амар амгалан, аз жаргалтай болно. Гэвч би бас цөхөрч байна. Учир нь миний авир занд таарахаар хүссэний минь зоргоор хурдан биш, хэт удаан байгаа. Тэр хооронд үг авдаггүйчүүд нь асар их зовж, хэлмэгдэж байна! Гэхдээ л би тэсэхээс өөр аргагүй. Тэсэхээс өөр аргагүй.Ямартай ч шувуу-хүмүүс ирсээр, өөрсдийнхөө төрөл зүйлд заасаар байгаад баяртай байна. Бас миний эргэн тойронд амьдардаг бусад амьтан-хүмүүс бас сонсдог. Тэд ёс суртахууны стандарт, Бурханы итгэл үнэмшил гээд төрөл бүрийн юмс заадаг, сүнслэг зүйлс. Зааж сургадаг эдгээр шувуу- хүмүүс энгийн шувуу-хүмүүс биш, илүү өндөр стандартын шувуу-хүмүүс гэж хэлж болно. Яг л хүмүүстэй адил - хүн төрхтэй хүн болгон хүн биш. Зарим нь Гэгээнтэн Мэргэд бол зарим нь чөтгөр, хий үзэгдлүүд юмс хийх гээд хүний биеийг эзэлсэн байдаг. Зарим нь бас бие зээлдэж сайн үйлс хийж, мөн өөр өөр шашны итгэгч болж хүмүүсийг адисалдаг. Гэвч Арьяабалын Аргагүйгээр, Жинхэнэ Өндөр Их Багшгүйгээр тэдний сүнс гэтлэгдэх боломжгүй.Photo Caption: Шинэ Хөршөө Угтан Авахуй, Өнгөрсөн Төрлийн Тань Найзууд эсвэл Дайснууд!