Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хүн төрхтэй хүн болгон хүн биш. Зарим нь Гэгээнтэн Мэргэд бол зарим нь чөтгөр, хий үзэгдлүүд юмс хийх гээд хүний биеийг эзэлсэн байдаг.

Зарим нь бас бие зээлдэж сайн үйлс хийж, мөн өөр өөр шашны итгэгч болж хүмүүсийг адисалдаг. Гэвч Арьяабалын Аргагүйгээр, Жинхэнэ Өндөр Их Багшгүйгээр тэдний сүнс гэтлэгдэх боломжгүй. Жишээлбэл Төвөдийн Буддизмийн уламжлалд болд хамгийн дээд сүнслэг удирдагч нь Дээрхийн Гэгээн Далай Лам. Гэвч тэр ахин дахин, ахин дахин төрөл авах ёстой болсон. Үнэхээр зүдэргээтэй. Тэгэхээр заримдаа хамгийн дээд Лам нар хүртэл амрахыг хүсдэг ч тэд чаддаггүй. Байж болох хамгийн дээд Диваажингаас ирсэн, ядаж л Тавдугаар Диваажингаас ирсэн жинхэнэ Их Багш тэдэнд зааж сургаж, бидний Арьяабалын Арга хэмээн нэрлэдэг энергийг тэдэнд уламжлах боломжтой.

Та нараас олон хүн надаас, “Яагаад үүнийгээ шашин болгож болохгүй гэж?” хэмээн асуудаг. Тэглээ гээд нэмэр болох эсэхийг би мэдэхгүй. Заримдаа энэ тухай боддог ч, хүмүүс бидэнд хэт олон шашин байхад нэгээр нэмж яах вэ? Гэхдээ та нарын зөв л дөө, зарим нэг хүнд суртал, тагналт, доромжлол зэргийг багасгахад тустай байж мэднэ. Гэлээ ч би үүнд тийм итгэлтэй биш байна. Үйлийн үр өөрчлөгддөг, засгийн газар өөрчлөгддөг, юмс байнга өөрчлөгддөг, гүйцэхэд бэрх!

Будда хүртэл Буддын шашныг байгуулаагүй, Түүнийг Нирваан дүр үзүүлсний дараа бий болсон. Гэвч тухайн үед Буддаг амьд байхад олон хүн бас Түүнийг эсэргүүцэж, доромжилж, буруугаар гүтгэж, төрөл бүрийн юмс болдог байсан. Жишээ нь тэд бүр Буддаг эмэгтэй хүн жирэмсэн болгосон гэж гүтгэхэд нь Буддагийн ном хамгаалагч түүнийг шалгаж гэдсийг нь үзэхэд, тэндээс нь мод гарч ирдэг. Тэр жирэмсэн болоогүй байв. Түүнийг хөлслөн, Буддагийн байгаа газар очиж, нэр хүндэд нь халдаж, олон нийтийн өмнө доромжилж, улмаар Буддагийн шавь нар Түүнээс зугтааж, Түүнийг доромжилж, муу зүйлсийг улам томруулаасай гэж хүссэн. Азаар тухайн үед бидэнд интернэт, зурагт телевиз байсангүй. Гэхдээ л хоёр хөлтэй сонин хэвлэл, “мэдээллийн сүлжээг” хов живийн бүлгэм бий болгож байв. Зарим газарт байдаг байсан байх, гэхдээ одоогийн сонин шиг ийм том өргөн хүрээг хамарсан биш. Тэгэхээр Будда жаахан зовж байсан ч одоогийн энэ үед төрж, амьдрах шиг их зовоогүй.

Дашрамд хэлэхэд Буддагийн тухай ярьсных, орчин үед маш олон Будда нар энд тэндгүй явж байгааг би та нарт хэлсэн. Хэн нэгэн өөрийгөө тунхаглах юм уу шавь нар нь, дагагч нар нь түүнийг Будда болсон гэж тунхаглаж, өөрийнх нь дүрийг Буддагийнх шиг хөшөө болгон босговол, эсвэл ямар нэг зүйлийн талаар том ярьж, өөрийгөө Будда гэвэл битгий л итгэж үзээрэй.

Чигонгийн нэг багш сэтгүүлчтэй ярилцахдаа өөрийгөө юу ч хамаагүй иддэг гэсэн. Амьтан-хүн яг тухайн өдөр, тэр цагт үхэх учиртай байдаг болохоор хамаагүй гээд мах иддэг гэсэн. Магадгүй тийм байж болно. Магадгүй тэр амьтан-хүний цаг болоод тэр өдөр үхдэг байх. Гэхдээ түүнийг энэ дэлхийн нэг харанхуй буланд алж, нядалж байгаа байдал нь, хэн ч түүнийг өрөвдөхгүй, насаараа зовлон, уй гашуу дунд амьдарч, бас зовж, шаналж үхдэг. Хэрэв тийм төрлийн мах идвэл тухайн амьтан-хүн насан туршдаа ямар амьдралаар амьдарч, яаж зовж шаналж, харанхуйд байсныг, мөн хэрхэн зовж, шаналж, хамгийн аймшигтайгаар тарчилж үхсэнийг санадаг. Тийм байхад яаж хоолойгоороо давуулдгийг мэдэхгүй юм. Тэгж л асуух байна. Зовж шаналж үхэж байгаа амьтан-хүмүүсийн тухай ч асуудал биш. Өөрийн тань тухай асуудал юм. Энэрэл нигүүлсэл тань хаана байна? Яаж ийм мэдрэмжгүй байж чадна вэ?

Энэ багшийг доромжилж байгаагаа мэдэж байна. Тэр хүмүүст түгшүүрээ багасгаж тайвшрах сайхан бүжиг хийхийг зааж, зарим хөдөлгөөн заадаг нь сайн л даа. Сайн төвлөрвөл юуг ч дадуулж бясалгасан сэтгэл тайвширч, илүү цэвэр тунгалаг ой санамжтай байхад тань тустай. Тэд өөрсдийгөө юу гэдгийг би санахгүй байна. Аан, Фалун Гонг. Фалун Гонг Даи Фа. Тэр багш дагагч нартаа юу мэдэж чаддагаа л зааж байгаа. Үүнийг нь магтууштай. Гэвч өөрөө амьтан-хүмүүсийн мах идэж, бас бусдад мах идэхийг уриалж, мөн алсан амьтан-хүмүүсийн мах идэхийг хаацайлж байгаа хүн өөрийгөө Будда гэж зарлах нь зөв явдал биш гэж бодож байна! Түүний бусад заасан бүхэн, түүний мэдэх зүйлс зөв байж болно. Гэвч хүмүүст аллагын үйлийн үртэй ийм аллагын замаар замнахыг уриалбал Диваажин, тамд та сайнаар төгсөхгүй. (Амьтан-хүмүүсийн) мах идэхийг буруутгаж, амьтан-хүмүүст эелдэг хандахыг уриалсан Буддагийн маш олон сургаал номлол бий.

Будда айлдахдаа “Хэрэв чи мах идэж байгаа бол миний шавь биш.” гэсэн байдаг. Баатараа явагч нэрт Их хөлгөн судар болон бусад олон сударт мөн адил МАХ ИДЭХИЙГ ЭРС ХОРИГЛОСОН тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Будда бүх төрөлтөн бидний төрөл садан гэдгийг дахин дахин айлдсан шүү дээ. Тэгэхээр мах иддэг хүн өөрийн өвөг эцгээ, эсвэл талийгаач эхийгээ идэж байна гэсэн үг биш үү?? Хэрэв амьтан-хүний мах идэж байвал тамд унах бөгөөд хамгийн сайндаа гэхэд чөтгөрийн хаан болно.

“Тэдгээр Самадигийн төлөвт орохыг хүсэгч бясалгагчид эхлээд МАХ БОЛОН ДАРСЫГ ТЭВЧИН бодол санаанаасаа шунал хүслийг таслан хаяж ариун амьдралын дүрмийг чанд сахих учиртай... Ананд, хэрэв тэд хүсэл тачаал хийгээд аллагыг цээрлэхгүй бол хэзээ ч оршин байхын гурван ДООД ертөнцөөс оргон зайлж чадахгүй.” Самади гэдэг нь ариун холбоо юм. ~Баатраа Явагч Их Хөлгөн Судар

“Тэр цагт, Аръяа Махамати Бодисадва-Махасадва Буддад ийн хэлжээ: ‘Дэлхийн Хүндэт Нэгэн минь, би бүх ертөнцийг ҮХЭХ БА ТӨРӨХӨД ОРООГДСОН ИХ ӨШ ХОНОЗОНД ХЭСЭН ТЭНҮҮЧИЛЖ ХОРОН САНААТНЫ ЗАМД УНАЖ БУЙ НЬ БҮГД МАХ ИДЭХ БОЛОН БАЙНГЫН АЛЛАГААС ҮҮДЭЛТЭЙГ ХАРЛАА. Тэдгээр зан авир нь шунал хүсэл, уур хилэнг нэмж, АМЬД ТӨРӨЛТНҮҮДИЙГ ЗОВЛОНГООС АНГИЖРАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОНОМ.’” ~ Ланкаватара Судар

“Дэлхийн Хүндэт Нэгэн минь, МАХ ИДЭГЧ ХҮМҮҮС ӨӨРСДИЙН АГУУ ӨРШӨӨНГҮЙ ҮРИЙГ УСТГАЖ байна, түүнчлэн АРИУН ЗАМЫГ ДАДУУЛАГЧИД МАХ ИДЭХ ЁСГҮЙ АЖЭЭ.” ~ Ланкаватара Судар

“Будда Махатмид ийн хэлжээ: ‘МАХ ИДЭХ НЬ ТООЛШГҮЙ ОЛОН ГЭМТ ХЭРЭГТЭЙ. Бүхий л Бодисадва нар өөрсдийн өршөөл энэрэл нигүүлслийг хөгжүүлэх учиртай, ингэж гэмээнэ тэд мах идэхгүй.’” Бодисадва нар гэдэг нь оюун санааны бясалгагчид. ~ Ланкаватара Судар

“Тэдгээр махны амтыг огоорогчид жинхэнэ Дармагийн амтыг мэдэрч, Бодисадвагийн үе шатыг чин үнэнчээр бясалгаж, Анутара-Самъяак- Самбодь-д хурдтайгаар хүрдэг билээ.” Дарма нь үнэн сургаал гэсэн үг. Бодисадва нь оюун санааны бясалгагч гэсэн утгатай. Анутара- Самъяк- Самбодь нь Төгс Дээд Гэгээрэл гэсэн утга илэрхийлнэ. ~Ланкаватара Судар

“Амьд төрөлтнүүд зургаан төрөлд* шилжин байдаг. Төрөх, үхэхүйд хамт байж тэд төрж мөн биесээ асарч тодорхой цаг хугацааны дараа бие биенийхээ эцэг, эх, ах, эгч болсоор байдаг… Тэд мөн өөр төрөлд (амьтан, чөтгөр, бурхан гэх мэт) төрж болох ч сайн муу төрлийн аль нь байвч тэд үргэлж бие биетэйгээ ураг төрлийн холбоотой л байдаг. Энэхүү холбооноос улбаалж АМЬД ОРШИХУЙГ ИДЭГЧ БҮХ МАХАН ИДЭШТНҮҮД БОЛ ӨӨРИЙН ТӨРЛӨӨ ИДЭГСЭД гэж би харж байна.” (* Зургаан төрөл: бурхан, хүн, асур, амьтан, өлсгөлөн сүнс, тамын сүнс) ~Ланкаватра Судар

“Хэрэв шавь нарын маань хэн нэгэн мах идсэн хэвээр байвал, тэр бол канделагийн үр удам гэдгийг мэдэх учиртай.ТЭР МИНИЙ ШАВЬ БИШ мөн би түүний багш биш. Түүнчлэн, Махамати, хэрэв хэн нэгэн миний төрөл садан болохыг хүсвэл, ТЭРБЭЭР ЯМАР Ч МАХ ИДЭХ УЧИРГҮЙ.” Кандела гэдэг нь алуурчин эсвэл хядагч гэсэн утгатай ~Ланкаватара Судар

“БҮХ МАХЫГ БОХИР БИЕЭС ГАРДАГ, тэр мах идээ бээр, цус, бохир заваан, эцэг, эхийн улаан-биндус, цагаан-биндусаас бүрдэж байдаг. Тиймийн учир, МАХНЫ БОХИР МУУХАЙГ ойлгон, БОДИСАДВА НАР МАХ ИДЭХ ЁСГҮЙ.” Бодисадва нь оюун санааны бясалгагч гэсэн утгатай. Биндус гэж цагаан дуслыг хэлнэ. ~ Ланкаватра Судар

“Бүх мах хүмүүн төрөлтний үхсэн цогцос лугаа адил … чанасан мах нь түлсэн амьгүй цогцос шиг өмхий ой гутам, тийм байтал бид яаж ийм зүйлийг идэж чадна вэ?” ~ Ланкаватра Судар

“Махан хоолтон хүсэл шуналаа арвижуулна, Махан хоолтон сувдаг хомхой… Амиа хайрлан хамгаалах төрөлх зангийн хувьд хүн болон амьтны хооронд ялгаа үгүй... Бүхий л амьд оршихуйн хувьд тэр өөрийн үхлээс айж байдаг, тийм атал яаж бусдын махыг идэж чадна вэ?... Мах идэхийг хүсэгч хэн ч атугай эхлээд өөрийнхөө биеийг тасчуулах өвдөлтийг мэдэр, тэгээд бүх амьд төрөлтний өвдөлтийг ухаарч ойлго, тэгээд МАХ ИДЭХЭЭ ЗОГСОО.” ~ Ланкаватра Судар

“Зарим нэг мунхаг хүмүүс, Буддын сахилд мах идэхийг зөвшөөрдөг хэмээн ярих болно. Тэд өнгөрсөн амьдралын мах иддэг зуршлаасаа болж тэд тэдгээр үгсээ зүгээр л өөрсдийнхөө бодлоор хэлсэн юм. Гэвч үнэндээ БУДДА БОЛОН ГЭГЭЭНТНҮҮД ХЭЗЭЭ Ч МАХЫГ ХООЛ ХЭМЭЭН ХЭЛЭЭГҮЙ” ~ Ланкаватра Судар

“Махан хоолтнууд тоо томшгүй их нүгэлтэй, ВЕГАН хоолтнууд ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ АЧ БУЯН БОЛОН САЙХАН ЧАНАРТАЙ.” ~ Ланкаватра Судар

“Хэрэв хэн ч мах иддэггүй бол хэн ч амьд оршихуйг хоол хүнсэнд зориулж алахгүй… Хэрэглэгч буй учир аллага буй; иймээс худалдан авна гэдэг алж буйтай агаар нэгэн. Иймд, МАХ ИДЭХ НЬ АРИУН ЗАМ МӨРТ СААД БОЛДОГ.” ~ Ланкаватра Судар

“Цаг үргэлж, бүх тохиолдолд бүхий л төрлийн мах хүн идэхийн аргагүй байдаг. Махамати, би мах идэхийг зөвхөн нэг удаад хориглосонгүй, ОДОО БА ИРЭЭДҮЙ АЛЬ АЛИНД НЬ МАХ ИДЭХИЙГ ХОРИГЛОЖ БАЙНА хэмээн би хэлж байна.” ~ Ланкаватра Судар

“Буддагийн шавь САНААТАЙГААР МАХ ИДЭХ ЁСГҮЙ. Тэр, ухамсарт төрөлтний махыг идэх ёсгүй. Мах иддэг хүн Их Нигүүлслийн үр шимийг хүртэх эрхгүй болж, Будда Мөн Чанар болон [амьтад болон дээд төрөлтнүүд] түүнээс зайлсхийхэд хүргэдэг. Ингэж хийсэн хүмүүс асар олон гэмт хэрэгт буруутай юм. ~Брахмажала Судар

Гэх мэт...

Хэрэв Буддагийн сургаалын хамгийн наад захын сахилыг ч сахидаггүй бол хүн яаж өөрийгөө Будда гэж хэлэх вэ? Энэ бол хэлэлцэх ч хэрэггүй, сохроор хамгаалах ч хэрэггүй, хэтэрхий илт зүйл! Иймд ухаалаг бай, чөтгөрийг дагахаас зайлсхий.

Хэрэв нэг амьтан-хүнийг аварвал, амьд төрөлтнийг аварвал, олон сургаал ном уншиж, олон сүм хийд барьснаас илүү гэж олон шашинд дурддаг. Гэвч мэдээж зүгээр л барих юм уу уншихдаа гол нь биш, зүрх сэтгэл тань шингэсэн байх ёстой. Уншиж байхдаа үнэхээр чин сэтгэлтэй байх ёстой. Барьж байхдаа төвлөрч, наманчлах сэтгэлтэй байх ёстой. Эгэл даруу наманчлах сэтгэлтэй байж, өөрийгөө сайн үйл үйлдэж байгаад итгэх хэрэгтэй. Гэгээнтэн Мэргэдийг, Буддаг хүндлэн дээдлэх гэж Бурханыг дурсан санах гэж сүм хийд барьдаг. Бусад хүмүүст мэдэгдэж, сүм хийдийн дурсгалын хавтан дээр нэрээ бичүүлж, улмаар хүмүүст өөрийгөө хэн нэгэн, баян гэдгээ мэдэгдэх гэж, өгөөмөр гэдгээ харуулж, Бурханд, Гэгээнтнүүдэд, Будда нарт том өргөл өргөж буйгаа мэдэгдэх гэж барьдаггүй. Гаднах байдал хамаагүй, дотоод, зүрх сэтгэл тань чухал, бодол сэтгэл чухал, чин сэтгэлтэй байгаа эсэх чухал.

Photo Caption: Мөнхийн Хаврыг Мөрөөдөө юу? Таны Оршихуй Дотор Бий!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (5/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3373 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
2750 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2403 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2618 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2132 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
1875 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
1693 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
1575 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1101 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
560 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
820 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
527 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
439 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
428 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
452 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
368 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
348 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд