Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Аан тийм. Би та нарт ердөө санаж байгаа зүйлээ л хэлье. Учир нь би нэг, хоёр, гурав гэж бичээгүй. Өөртөө сануулах гэж ч бичээгүй. Дашрамд хэлэхэд энэ ертөнц доторх Энх тайвны Хаант улсын хүн ам нь 300,000 гаруй. Харин энэ ертөнц доторх Ялалтын Хаант улсын хүн ам нь 400,000 гаруй болно. Сүүлчийн тоог нь гаргах гээд тоолоод байх хангалттай хугацаа надад байхгүй. Та нарыг мэдэг гэж хэллээ. Би ямар түүхийн ном бичих, эсвэл судалгаа хийх шаардлагатай байгаа биш. Зүгээр л та нарт ерөнхийд нь мэдэг гэж хэллээ. Учир нь та нар дотроо “хэдэн хүнтэй юм бол” гэж асууж мэдэх тул би хэллээ.

Дашрамд хэлэхэд намайг ямар нэг далдыг харагч, эсвэл юу болохыг урьдчилан хэлэх тал дээр мэргэшсэн гэж бодох хэрэггүйг сануулах гэсэн юм. Учир нь би маш завгүй. Би аяндаа хэрэгцээ шаардлага, аль нь чухал вэ гэсэн эрэмбээр төрөл бүрийн юм хийдэг. Зөвхөн өнгөрсөн, ирээдүйг хардаггүй. Хэрэв би ирээдүйд болох ямар нэг зүйлийг та нарт хэлж, тэр асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг хэлсэн бол миний анхааралд ирсэн учраас л тэр юм. Жишээ нь: Заримдаа би та нарт судалж байгаад мэдээнээс санаандгүй харсан зүйлсээ хэлдэг. Тэгээд дашрамд нь энэ нь том, чухал зүйл байвал та нарт тайлбар юм уу ямар нэг төрлийн санал зөвлөгөө өгдөг. Гэвч би өдөржин суугаад дэлхийн өнцөг булан бүрийг харж, та нарт юм хум хэлж, зөгнөөд байж байдаггүй. Энэ миний ажил биш. Гэхдээ заримдаа би мэдээгээр харвал, мөн та нарын сэтгэлийг зовоож байвал, цаг гарвал та нарт хэлнэ. Хэрэв тийм том, сүртэй зүйл биш бол, эсвэл надад цаг байхгүй бол би юу ч хэлэхгүй. Би далдыг харах, ирээдүйг зөгнөн харахад тусгайлан төвлөрдөггүй. Тэгээд ч юмс үргэлж өөрчлөгдөх боломжтой.

Хувь тавилан гарт тань бий. Та нар өөрсдийнхөө ухамсар, Ертөнцийн Хуулийн дагуу үйлдэх ёстой. Сайн үйлийн үр дүнд бүх зүйл сайн болж, бүх юм өөрчлөгдөнө. Өөрчлөлт зөвхөн та нарт сайн байгаад зогсохгүй бусад хүмүүст, ойр хавийнханд тань, гэрийнхэнд тань, эсвэл тосгонд тань бүхэлд нь, хотод бүхэлд нь сайн сайхан зүйлс ирнэ. Хэчнээн хүн үүнд оролцохоос хамаардаг.

Та нарт хэлэхэд танай улс оронд Их Багш амьдардаг бол танай улс бусад улсаас хавьгүй илүү байх болно. Гэхдээ хүмүүс Их Багш нар, Гэгээнтнүүд, Будда нарт хүндэтгэлтэй, эелдгээр хандвал энэ нь дэлхий даяар маш их ашиг тустай байдаг. Сайн зүйл сайн зүйлийг л татна. Та нар Бурханы Төлөөлөгчдийг хайрладаг шиг Бурхан та нарыг хайрлах болно. Учир зүйтэй шүү! Гэхдээ хэн хуурамч дүр эсгэгч, хэн жинхэнэ Их Багш болохыг мэдэхийн тулд залбирах хэрэгтэй!

Эсвэл аливаа улсад оюун санааны өндөр түвшний дадуулан бясалгагч их олон байвал тэр улсад ач тустай байдаг. Өөр улс орон тухайн улстай дайтахаар заналхийлж байсан ч, яг л Хятад, Тайвань (Формоса) шиг, улс орных нь байдал хавьгүй дээр, амар амгалан, аюулгүй байж, энх тайвнаа хадгалах магадлал илүү өндөр байдаг.

Харин тухайн улс оронд оюун санааны дадуулан бясалгагч хангалттай олон биш буюу Их Багш тэнд хэсэг хугацаанд амьдарч байгаагүй бол улс орон нь дайн дажинд өртөж, их хэмжээний хохирол амсаж, үй олон хүн цар тахал, гамшигт нэрвэгдэн, хүндээр зовж тарчилж нас барах эрсдэлд байдаг! Тэгээд тэрхүү улс орон ерөнхийдөө булш шиг болж хувирна. Гэнэт өөд болсон маш олон хүн, олон сүнс төөрөн, тэнэмэл сүнс болж, зүгээр л зорилгогүйгээр үл амсхийн тэнүүчилж, улс орноо ч бас үймүүлж, түрэмгийлэгчдийг ч бас үзэн ядаж, түрэмгийлэгч улсад ч гэсэн нэн их зовлон, нэн их муу үйлийн үр үүсгэх болно. Гэтэл түрэмгийлэл үйлдэж буй улс орнуудын удирдагчид л дайн өдөөж, бусад улс оронд зовлон зүдүүр учруулдаг шүү дээ. Тэр дайн нь улс оронд нь ч бас зовлон авчирдаг. Улс орон нь олон хүний амь, олон олон үнэт зүйлсээ алдаж, цагийн байдал хүмүүс ногоо, хоол хүнсээ тарьж, хураахад хангалттай амар амгалан, тогтвортой байхаа больдог.

Үйлийн үр нэг бол нэн даруй, удахгүй, эсвэл хожим ирэх л болно. Учир нь та бүхэн Бурханд, эцэг эхдээ, улс орондоо талархаж, харин өчүүхэн төдий шалтгаар ч амь хөнөөж, бусдад хор хүргэхгүй байх ёстой гэдэг нь Орчлон ертөнцийн Хууль юм. Яагаад гэвэл та нар үр дагаврыг нь хардаггүй. Учир нь материаллаг ертөнцөд хоёр өөр нөхцөл байдал бий. Шууд харах боломжтой, хялбар зүйлс, жишээ нь алимын үр тариад бүх нөхцөлийг нь бүрдүүлж хангалттай бороо орж, сайн хөрстэй байвал алимын мод ургана. Хэрэв жүржийн үр таривал жүрж ургана. Тэгээд жүржээ хураан авч хөдөлмөрийн үр шимийг хүртэнэ. Хэрэв жишээ нь замбараагүй машин жолоодвол автомашины аваарт орж, хэн нэгний аминд хүрэх юм уу бусдыг, өнгөрч явсан хүмүүсийг бас өөрийгөө гэмтээж мэднэ. Эдгээрийг шууд харах боломжтой. Тиймээс шууд үйлийн үр гэдэг.

Гэвч зарим үйлийн үр шууд ирдэггүй. Магадгүй дараа эсвэл маргааш нь эсвэл хэдэн өдрийн дараа, эсвэл хэдэн 7 хоног, хэдэн сарын дараа, эсвэл бүтэн төрлийн дараа ирдэг. Ямар буянтайгаас хамаарна, өмнөх төрөлдөө ямар сайн суурьтай байснаас, эсвэл урсах амьдралынхаа урсгалд, нэг бие махбодоос нөгөөд хэр их буянтай байснаас хамаарна. Яг л гол шиг, нэг хэсэг нь хялбар жигд урсаж байхад, нэг хэсэг нь илүү том байж, өөр нэг хэсэг нь жижиг урсдаг, - тэгэхээр ус ерөнхийдөө зохицох ёстой. Заримдаа гол нэг газраа алга болоод, өөр газраар гарч ирдэг. Тэгээд та нар, “Өө гол байхгүй болчихлоо” гэж боддог. Тийм биш. Гол өөр газраар гараад ирж мэднэ.

Үүнтэй адилаар сүнслэг урсгалд, сүнслэг энергийн урсгал заримдаа энэ хэсэг рүү, энэ улс руу урсаж, эсвэл тэр улс руу Их Багшийн дүртэй урсдаг. Тэгээд та нар, “Өө, Буддын шашин үгүй болчихлоо, гэгээрсэн Буддын Багш үгүй боллоо.” гэдэг. Магадгүй, магадгүй. Гэвч сүнслэг энергийн давлагаа хаа нэгтээ урсаж ороод, өөр хаа нэгтэйгээс гарч ирэх боломжтой. Сикизмийн бүлэг рүү явж мэднэ. Жишээ нь Балба руу явахын оронд Төвөд рүү явж мэднэ.

Сүнслэг домгийн түүхэнд төрөл бүрийн өөр өөр улс оронд Их Багш нар байсан – Иранд, Иракд, Хятадад хэд, Энэтхэгт, Балбад, Төвөдөд гэх мэт. Будда Балбад гарч ирсэн эсвэл Энэтхэгт гарч ирсэн учраас дараагийн Будда энд төрөх ёстой, ахиад Балбад, ахиад Энэтхэгт төрнө гэж хэлэх аргагүй. Эсвэл хэрэв жишээ нь Богд Зонхов, Мял Богд нар Төвөдөд Будда байсан бол залгамжлагч нь Төвөдөд байна гэсэн үг биш. Тэгж болно л доо. Тухайн хүний тангараг эсвэл тухайн сүнслэг бясалгагчийн зэрэглэлээс хамаарна, гэхдээ дандаа тийм байдаггүй.

Жишээлбэл домогт өгүүлснээр, Төвөдийн уламжлалаар бол Далай Лам дахин төрөл авна гэсэн байдаг. Тэр өөд болчхоод ахин төрөл авах ч, Төвөдөд төрнө. Үүний учир гэвэл Төвөдөд хүмүүс нэг л шашнаа үргэлжлүүлэн дадуулж, энэ энергийг хадгалдаг байх. Тийм болохоор Далай Лам тэнд, тийм сүнслэг уур амьсгалд төрөл авбал илүү хялбар. Гэвч тэр дандаа нэг газраа төрөөд байдаггүй. Нэг л айлд, нэг л овогт, нэг л хотод, нэг л тосгонд, хот сууринд төрөөд байдаггүй. Далай Лам өдийг хүртэл дандаа өөр өөр газруудад төрсөөр ирсэн.

Тийм учраас лам нарын зөвлөл гэж байдаг, ахмад, далдыг хардаг лам нарын зөвлөл энэ тэрүүгээр явж шинэ Далай Ламыг хайдаг. Өмнөх Далай лам өөд болсны дараа тэд өөр өөр газруудаар явж, шинэ Далай Ламыг тодруулж мэдэхийн тулд сорилт хийдэг. Тэгээд тэднийг тохиромжтой, эсвэл сайн газарт аваачна, эсвэл олон ахлах сайн лам нар түүнд зааж сургаж, Төвөдийн Буддизмд хэрхэн суралцаж, улс орноо хэрхэн ахин удирдан залахыг сануулдаг. Одоо бол тэд улс оронгүй болсон учраас Далай Лам Энэтхэгт Дарамшала-д байрлах ёстой болсон. Гэх мэт жишээтэй. Үнэхээр өөрөө нэг газраа, нэг л байшинд, нэг л гэр бүлд төрөхийг хүсвэл, бүр нэг л аав ээж дээр мэндэлбэл Далай ламыг эрж хайж олно гэдэг үнэхээр ээдрээтэй болно. Түүнийг хэзээ ч эрж олохгүй.

Гэвч үүнтэй адилаар олон шашинд хүмүүс зүгээр л хүлээсээр, жишээ нь Эзэн Есүсийг өмнө нь төрсөн газраа ахин мэндэлнэ гэж хүлээсээр. Үүнийг тэд яаж мэдэх вэ? Эзэн Есүс мэндэллээ ч тэд яаж мөн гэж таних вэ? Тэр өөр улс оронд төрж мэднэ. Эмэгтэй хүн болсон байж мэднэ. Түүнийг эрэгтэй дүрээр ирнэ гэж хэн хэлээ вэ?

Урьд нь Америкт хаа нэгтээ нэг сэтгүүлээс би Эзэн Есүс Христ зөгнөн, “Би эмэгтэй хүн болж төрнө, тэд намайг танихгүй” гэж хэлсэн байсныг олж уншсан. Хаа нэгтэйгээс олж уншсан ч одоо олон арван жил өнгөрчээ. Тэр сэтгүүлийг санахгүй байна. Миами-д үүнийг уншиж байсан юм. Нэг сэтгүүлээс. Яг л сэтгүүл шиг зүйл байсан. Өдөр тутмын мэдээний сонин бол биш. Эсвэл магадгүй өдөр тутмын мэдээ байсан байж мэднэ. Би мартчихаж. Олон арван жил

өнгөрчээ. Тэгэхээр хэрэв бид зөрүүдэлсээр байж, Будда хэрхэн харагдах ёстой, Эзэн Есүс ч юм уу Их Багш хэрхэн харагдах ёстой тухай, эсвэл ямарваа Их Багш ахин төрвөл ямар харагдах тухай тогтсон ойлголт, үзэл бодолтой байвал бид үүрд буруу зүгт хөтлүүлэх болно. Тиймээс та нар бүгд энэ тухай бодоорой гэж зөвлөе. Хараахан ямар ч Их Багшийг олоогүй байгаа хүмүүс бодоод үзээрэй. Бурхан, Их Багш та нарыг өөрсдөд тань хэмжээлшгүй ач тустай сүнслэг Эх ундаргад хүргэх болтугай гэж дотооддоо залбираарай.

Photo Caption: Эрх чөлөөт зэрлэг байгальд, Бүгд чанга дуугаар инээж чадна

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (7/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3373 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
2750 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2403 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2618 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2132 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
1875 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
1693 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
1575 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1101 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
560 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
820 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
527 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
439 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
428 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
452 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
368 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
348 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд