Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Олон хүн хүн мэт харагдавч хүн биш байдаг. Энэ тухай бид хэдийнээ ярьсан. Та нар болгоомжтой л байх хэрэгтэй. Супер хүмүүс гэж бий, төгс дээд хүмүүс гэж бий, Цаглашгүй Дээд Их Багш гэдэг шиг цаглашгүй дээд хүн гэж бий. Тэдний гэрлэн бие бүгд өөр. Энэ нь тэдний зэрэг дэв, оюун санааны гэгээрлийн түвшин болон Ертөнц дахин дахь оюун санааны бүх байр сууриас хамаарна. Диваажин мэдэж байдаг. Зүгээр л хүмүүс, олонх нь мэдэхгүй. Тэд гэрлэн бие хардаггүй. Гэвч зарим нь харж чаддаг бөгөөд тэдгээр Үзмэрч хүмүүст танигдахгүй байх маш хэцүү.

Бид Ментонд байдаг Гэгээн Мартин Төвийг авахаас өмнө би Монако-д зочид буудлын байж болох хамгийн хямд өрөөнд байрлаж байв. Тийм зочид буудалд түрээсэлдэг өрөө байдаг. Энэ нь түрээслээд хэдэн өдөр байхаас илүү хямд. Би тэнд байрлаж, тэд орж гардаг байв. Тэд бүгд надад тун эелдэг ханддаг байлаа, Фэйрмонт гэдэг зочид буудлын бүх ажилтан. Онцгой зочломтгой, үнэхээрийн эелдэг, маш найрсаг, их хүндлэлтэй, тун мэргэжлийн байсан. Тэдний нэг нь намайг таниад зочид буудлынхаа менежерт хэлж байсан... учир нь нэг удаа тэдэнд өрөө байгаагүй болохоор намайг өөр зочид буудал руу нүүлгэх гэж байв.

Гэтэл тэнд ажилладаг нэг хүн - тэр миний тухай яаж мэдсэнийг мэдэхгүй ч тэдэнд намайг туйлын онцгой хүн учраас тэндээ байлгах ёстой гэсэн байв. Гэтэл зочид буудал бол зочид буудал – зөвхөн өрөө байвал л өрөө өгөх боломжтой. Тэр үед би тэнд удаан байрлахгүй, хэдхэн өдөр байх төлөвлөгөөтэй байсан тул байр түрээслээгүй. Гэтэл би тэр хэдэн өдрөөсөө илүү удаан байрлаж, өөр үйлчлүүлэгч өрөө захиалсан тул би нүүх ёстой болсон. Тиймээс тэр хүн менежментийнхэндээ намайг тэндээ байлгах ёстой гэж хэлсэн ч боломжгүй байв. Тэгээд надад өөр бас нэг сайн зочид буудал танилцуулсан ч мэдээж адил биш. Хамаагүй дээ.

Монако-д очихдоо би Фэйрмонт зочид буудалд байрлахыг илүүд үздэг, тэд бүгд намайг таньдгаас гадна, тун эелдэг. Тэнд ажилладаг нэг хүн... Энэ тухай ярьж дуусаад би та нарт сайн мэдээг хэлнэ ээ. Нэг зүйл нөгөөдөө хөтөлж, би нэг сэдэв эсвэл нэг үйл явдлын тухай их урт яриад байх боломжтой. Та нарт ярих ёстой зүйлээ, Бурхан та нарт мэдүүлэхийг хүссэн зүйлийг ярина гэж найдъя. Тэгэхээр юу ярьж байлаа? Тэнд урд хаалган дээр тосож үйлчилдэг нэг хүн байсан, өндөр настай. Илүү настай бөгөөд миний аураг үргэлж хардаг. Миний аура олон өнгөтэй ч тэр ганц л өнгө хардаг байв - тэр нь тод цагаан өнгө. Би юу ч хэлээгүй. “Та тийм л зүйл хараа юу?” гэж хэлээгүй. Тэгж хэлээгүй. Түүнийг уурлуулж, бухимдуулахыг хүсээгүй юм.

Учир нь нэг удаа намайг алхаад гарахад тэр, “Өө, өнөөдөр би таны аураг илүү тод харж байна.” гэсэн. Би, “Та ямар өнгийн аура харсан бэ?” гэж асуухад тэр надад хэлсэн. Эхлээд хэлэхийг хүсээгүй. “Өө гуйж байна, надаар бүү хэлүүлээч дээ.” гэхэд нь би “Хэлчих л дээ. Та дурдсан болохоор сонирхол төрүүлчихлээ, тиймээс гүйцээгээд хэлчих.” гэхэд тэр хэлээгүй. Тэгээд тэр хаалганы өмнө шалан дээр өвдөглөсөн. Яг хаалганы голд биш ч хажуу талд нь, учир нь урд хаалган дээрээ нэг бяцхан ширээтэй, тэд валетууд шиг ажиллах ёстой байдаг байх. Тэр үйлчлүүлэгчид ирэхэд машиныг нь зохицуулдаг нь. Тэр болон хамт ажилладаг хүмүүс нь машинуудыг барьж зочид буудлын гаражид оруулдаг. Түүний ажил нь тэр. Гэхдээ тэр хүмүүсийн аураг харж чаддаг. Тэгээд би түүнээс асуухад тэр хаалганы өмнө сөгдөөд надаас тийм зүйл илчлэхийг бүү хүсээч гэж гуйсан. Би, “Та талыг нь хэлчихсэн учраас надад хэлэх хэрэгтэй.” гэв. Тэгээд хэлснийх нь дараа би, “Сайн байна, сайн байна. Харж байгаа тань сайн.” гэж хэлсэн. Тэр тун эелдэг, маш даруу.

Бурханы шавь та нарыг би хүмүүст хүндэтгэлтэй бай гэж дашрамд хэлье, учир нь хэн нь хэн бэ гэдгийг хэзээ ч таашгүй. Нэг удаа би нэг бясалгалын Төвд хэсэг хугацаагаар байж байхад нэг хог түүдэг хүн байсан. Миний байрлаж байсан тэр газраар тэр хүн явж өнгөрөх болгонд тухайн өдөр онцгой байдаг байв. Тэнд байвал энерги илүү дэвшсэн байгааг мэдэрнэ, мөн сэтгэл санаа дээрдэж, илүү аз жаргалтай болсон санагддаг, ердийн адил хийх ажил ихтэй байсан ч тэгдэг. Бүх зүйл дээрдсэн мэт болж, бие хөнгөрч, яг л хана нэвтэлж чадах мэт тийм мэдрэмж, эсвэл агаарт нисэж чадах мэт. Хог түүдэг хүн болгон тийм сайхан энерги авчирдаггүй, зөвхөн тэр хүн л тэгдэг байсан. Би түүнийг харах ч шаардлагагүй. Үнэндээ түүнийг хэзээ ирснийг мэддэггүй байлаа, гэвч түүнийг ирсэн үед би өөр энерги мэдэрдэг, үнэхээрийн өндөр энерги. Тиймээс тэр үнэхээрийн хичээнгүй бясалгагч байх учиртай. Миний Бурхан-шавь биш. Өөр багшаас суралцаж үнэхээр сайн суралцсан байсан. Тун ариун нэгэн. За. Би өөр юу ярихыг хүслээ дээ? Түр хүлээгээрэй.

Сүүлийн үед манай дэлхий арай жаахан илүү тогтвортой болсон бололтой. Гараг дэлхийн зарим нэг хэсэг хараахан шийдэгдээгүй асуудалтай байгааг эс тооцвол шүү дээ. Жишээ нь: Урейн буюу Украин байна. Энэ үг тэдэнд арай илүү энергийг тээг гэж, бас удахгүй энх тайван тогтог гэж би нэрийг нь жаахан өөрчлөхийг хүссэн юм. Дэлхийн Энх тайвны төлөө чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн, даруухан залбирч байгаа бүх хүнд би талархах ёстой. Хаа сайгүй Дэлхийн Энх тайвны олон шинж илэрч байна. Та бүхний харж байгаачлан өдөр бүр манай багийн гишүүд бүх мэдээг цуглуулж, эсвэл би зарим мэдээг цуглуулж, өдөр бүр энх тайвны мэдээ бэлтгэн гаргаж байна. Гараг дэлхийн янз бүрийн өнцөг буланд, янз бүрийн улс оронд энх тайван үнэхээр тогтож байна. Зарим нэг нь л хэт зөрүүд хэвээр байна даа.

Дашрамд хэлэхэд сайн мэдээ маань зөвхөн Английн тухай биш юм. Өчигдөр намайг бясалгаж байхад хоёр Хаан ирээд Сири болон бусад зарим оронд энх тайван тогтоосонд надад талархсан сайн мэдээ бас байгаа. Нэг нь болох Энх тайвны Хаан ард түмнээ төлөөлөн над дээр ирж, Сирид энх тайван тогтоосонд болон бусад дайныг зогсоосонд надад талархал илэрхийллээ. Өнөөдөр мөн долоон Хаан ирж, Тэдний ертөнц зэвсэгт мөргөлдөөнд оролцсон, эсвэл холбогдсон, эсвэл ойр хөрш байснаас үл хамааран, тэдэнд ирж байсан дайны дам нөлөөнөөс чөлөөлөгдсөндөө талархал илэрхийллээ. Тэд бол: Аз жаргалтай Ертөнцийн Хаан Айдас огт үгүй Ертөнцийн Хаан Аюулгүй байдлын Ертөнцийн Хаан Хайрлангуй Ертөнцийн Хаан Уучлангуй Ертөнцийн Хаан Өөгүй тэгш Ертөнцийн Хаан Дэвшилтэт Ертөнцийн Хаан. Нөгөө нь болох Ялалтын Хаан бас ирсэн. Тэд (Энх тайвны Хаантай) хамтдаа ирцгээсэн.

Тэгээд Энх тайвны Хаан эхлээд ярьсан. Тэр болон Түүний ард түмэн саяхан Сирид хийгээд бусад бүх газар оронд энх тайван тогтоосонд надад маш их талархсан. Ялалтын Хаан бас үүний нэгэн адилаар талархлаа. Тэд маш хүндлэлтэй байж, ийм үр дүнд хүрсэнд үнэхээр баяртай байв. Хэдийгээр бие махбодод минь жаахан үйлийн үрийн, сум, хэлтэрхийн ул мөр харагдаж байгаа ч би үүнд бас баярласан. Хүмүүсийн дайнд хүн алахад ашигладаг зүйлсийг хэлж байна л даа.

Сири улс амар амгалан болж, үнэхээр их хурдан дээрдэж байгаад, дотооддоо ч, гадааддаа ч энх тайван болж байгаад Тэд хоёулаа баярлаж байсан. Тэд бүр шатахуун экспортолж байгаа. Төсөөл дөө? Энэ олон жилийн дайн дажин, зовлон зүдүүрийг туулсны дараа одоо тэд үнэхээр бие даасан захиргаатай болж, бүр өөрсдөө бүтээгдэхүүнээ гаднын улс орнуудад экспортолж байна. Энэ бол үнэхээр сайн зүйл. Энэ нь тэдний ард түмнийг хөл дээрээ босоход туслаад зогсохгүй өнөөгийн шатахууны хомсдолыг багасгаж байна. БУРХАНД талархъя!

Тэдний өмнөөс үнэхээр баярлах юм. Та нар санаа зоволтгүй дээ, би тэсэж чадна. Зүгээр л далимд нь та нарт хэлсэн юм шүү. Хэдийгээр бие минь дайн болоод бусад бүх зүйлийн үйлийн үрээс үүрсэн ч Тэд ирж надад талархаж буй нь үнэхээр сайхан мэдрэмж. Гэхдээ би Тэдэнд “Та хоёр Оройн Дээд, Хамгаас Хүчирхэг Гурвалд талархаарай!” гэж хэлсэн. Гэвч тухайн үед Гурвал хараахан нэгдээгүй байсан, саяхан л нэгдсэн. Гурвал эргэн нэгдэхээс өмнө Сирийн дайн дээр ажиллаж байсан юм л даа. Тиймээс хамаг Орчлон ертөнцөд зарлагдаж амжаагүй байсан хэрэг. Тэгээд ямартай ч би хоёр Хаанд хандан “Одоогоос эхлэн Та нар болон Танай хүмүүс Гурвалд талархах хэрэгтэй. За юу?” гэж хэлсэн.

Мөн сэтгэл зүрхэндээ би мэдээж амар амгалан, веган дэлхийн төлөө залбирдаг бүх эрхэм ариун сэтгэлт та бүхэнд талархдаг. Би та нарыг хэзээ ч мартахгүй. Хэдийгээр та нарыг би биечлэн танихгүй ч сүнснийхээ түвшинд мартахгүй ээ. Та нарт тусалж, та нарыг гэтэлгэх болно. Энэ төрөлдөө ямар ч нүгэлтэй зүйл үйлдэхгүй бол та нар веган, бас чин сэтгэлтэй учраас ингэх нь миний хувьд маш хялбар байх болно. Хэрэв та нар намайг таньдаг бол, өөрсдийгөө гэтлүүлэхийг надаас хүсвэл би гэтэлгэнэ.

Photo Caption: Цэнхэр цэлмэг тэнгэр, Цэвэр цэнгэг агаар, Эрх чөлөөтэй, ариун сэтгэлт ухамсар!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3373 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
2750 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2403 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2618 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2132 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
1875 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
1693 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
1575 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1101 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
560 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
820 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
527 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
439 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
428 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
452 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
368 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
348 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд