Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 6-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Уншиж байхдаа үнэхээр чин сэтгэлтэй байх ёстой. Барьж байхдаа төвлөрч, наманчлах сэтгэлтэй байх ёстой. Эгэл даруу наманчлах сэтгэлтэй байж, өөрийгөө сайн үйл үйлдэж байгаад итгэх хэрэгтэй. Гэгээнтэн Мэргэдийг, Буддаг хүндлэн дээдлэх гэж Бурханыг дурсан санах гэж сүм хийд барьдаг. Бусад хүмүүст мэдэгдэж, сүм хийдийн дурсгалын хавтан дээр нэрээ бичүүлж, улмаар хүмүүст өөрийгөө хэн нэгэн, баян гэдгээ мэдэгдэх гэж, өгөөмөр гэдгээ харуулж, Бурханд, Гэгээнтнүүдэд, Будда нарт том өргөл өргөж буйгаа мэдэгдэх гэж барьдаггүй. Гаднах байдал хамаагүй, дотоод, зүрх сэтгэл тань чухал, бодол сэтгэл чухал, чин сэтгэлтэй байгаа эсэх чухал. Гэхдээ хамаагүй дээ, хэн ч бай хүссэнээ дадуулна. Энэ бол эрх чөлөөт дэлхий, хэн дуртай мөн хүссэн зүйлээ заах боломжтой. Харин миний шавь та нарт би юу зөв, юу бурууг хэлэх ёстой.

Хэрэв хүмүүс амьтан-хүмүүсийг, могой-, хулгана-хүмүүс гээд төрөл бүрийн амьтан хүмүүсийг шүтэж та нарыг тэг гэж зааж, бүр өөрсдийгөө “Сатгүрү” хэмээн тунхаглаж, Сатгүрү гэвэл огтхон ч “Жинхэнэ” биш. “Сат” гэдэг нь Жинхэнэ гэсэн утгатай. Хэрэв Бурханыг шүтэхгүй амьтан-хүмүүсийг шүтэж, хүмүүсийг өөрсөд шигээ байлган буруу залбал, намайг уучлаарай. Та огтхон ч “Жинхэнэ” биш гэсэн үг, гүрү гэх талаар ярилтгүй. Сатгүрү гэдэг бол Үнэнд хүрсэн нэгнийг хэлдэг, дээд Үнэнд, батлагдсан Үнэнд хүрсэн нэгнийг хэлдэг. Харин Гүрү гэдэг бол Их Багш нэгнийг хэлнэ. Хэрэв та нар Үнэнийг заахгүй, өөрсдөө ч юу гэдгийг нь мэдэхгүй бол өөрийгөө Сатгүрү гэж нэрлэж болохгүй, энэ нь өнгөрсөн одоо ирээдүйн бүх жинхэнэ Гүрү нарыг доромжилсон болно.

Тиймээс энэ утгагүй зүйлээ зогсоо. Сайн Их Багшийг олохыг хичээ. Өөрийгөө даруу болго. Явж Тэднийг ол, Тэдний хөлд суу, Тэдний зааж буй Үнэнийг сонс, Тэд сайн бол шүү дээ. Мэдээж жинхэнэ Их Багшийг эрж олох хэцүү. Азандаа, чин сэтгэлдээ, Бурханд хандсан эгэл даруу залбиралдаа найдах ёстой болно, тэгснээр та нар тийм Хүнтэй учрах боломжтой. Хэрэв мэдэхгүй бол өнгөрсний Их Багшид юм уу Бурхан залбираарай. Бурханд залбирах сайн. Өнгөрсний Их Багшид залбирах нь бас маш чухал, үнэхээр үр дүнтэй.

Миний нэг лам шавь Европ хүн байдаг. Хэт илт болж мэдэх учраас би улсыг нь хэлэхгүй. Тэр Европ хүн. Өмнө нь тэр гадуур ажиллаж, хэт их дарс ууж, өөрийнхөө насны хүмүүстэй, залуустай хэт их наргиж, замбараагүй амьдардаг байсан. Гэтэл нэг өдөр тэр сэтгэл дотроо шаналж, үнэхээр залхсан. Үүнийг буруу гэдгийг мэдэж байсан. Тиймээс тэр Парамханса Иогананда-д залбирсан. Тэр Их Багш аль хэдийн өөд болсон. Гэсэн ч тэр Түүнд чин сэтгэлээсээ залбирч, “Намайг авраач дээ. Намайг авраач. Би ингэж амьдармааргүй байна, Надад туслаач дээ.” гэж гуйсан. Тэгтэл Их Багш Парамханса Иогананда түүнийг над руу хөтөлж авчирсан. Энэ бүхнийг би энэ олон жилд мэдээгүй. Би шавь нараасаа хувийн их зүйлсийг нь асуудаггүй. Тэр намайг дагаснаас хойш олон арван жил өнгөрч. Саяхан л надад хэлсэн юм. Зүгээр л далимд нь. Тэгээгүй бол би мэдэхгүй байсан. Олон арван жилийн дараа тэр надад нэг шалтгаанаар хэлсэн. Саяхан, өчигдөр билүү хэлсэн.

Тэгэхээр та нар хэнд ч бай залбир, өөрийгөө зовлонт энэ амьдралаас, тогтворгүй, үнэхээрийн үймээн самуунтай энэ амьдралаас гэтэлгэхийг хүссэн хэн бүхэн залбираарай. Тэгээд залбир, залбир. Гэгээнтнүүд та нарыг над руу хөтлөөсэй гэж ч юм уу залбирах хэрэггүй, өөрт тань сайн зүйлийн төлөө л залбир, өнгөрсний Гэгээнтнүүдэд ч залбир. Гэхдээ саяхан өөд болсон Гэгээнтнүүд эсвэл Өөрт нь залбирсан хэнийг ч бай аварна гэж тангарагласан

Гэгээнтнүүд хамгийн сайн. Жишээ нь Авид Бурхан байна. Түүнийг дуудсан, Түүнд залбирсан хүн болгоныг Тэр аварна гэсэн агуу тангарагтай. Гэвч асуудал нь гэвэл бид бас Будда мэт амьдрах ёстой. Өөрсдөө ч амьдарч, бусдыг, амьтан-хүмүүсийг ч амьдруулах ёстой. Тэднийг алж бүү ид. Ходоодоо дүүргэх гэж, эсвэл зүгээр л нэг амтнаас болж ийм аллагын үйлд бүү оролц. Ялангуяа орчин үед амьтан- хүмүүсийн бүтээгдэхүүнгүй, амтгүй, үүнтэй хамааралтай юу ч үгүй, өчүүхэн хэсгийг ч ашиглахгүй амьдрах тун хялбар болсон. Веган бүтээгдэхүүнүүд хаа сайгүй байна.

Би өөрийнхөө веган компанийг сурталчлах гэсэндээ ийм зүйл хэлээгүй юм шүү. Үгүй, үгүй, бид их жижигхэн компанитай. Биднийг л хангах хэмжээнд үйлдвэрлэдэг. Гэхдээ бид бас бусад бүтээгдэхүүнийг авах ёстой, учир нь бид бүхнийг хийдэггүй. Зарим зүйлсийг хийдэг ч бүгдийг биш. Олон жилийн өмнө надад хүчээр амтлуулсан зүйлсээ тэд үйлдвэрлэдэг. Гэхдээ орчин үед бүх компаниас веган зүйл худалдан авах боломжтой болсон. Бүгдийг нь бид Суприм Мастер Телевизээр сурталчилж байгаа. Миний шавь нар зөвхөн миний зүйлийг худалдан авдаггүй. Би өөрөө ч зөвхөн өөрийнхөө юмсыг авдаггүй. Энд тэндгүй, хаа боломжтой газраасаа би авдаг.

Учир нь олон компани их сайхан амттай хийж байгаа. Хэсэг хугацаанд та нар тэдгээрийг туршиж үзээд цус дусалсан, амьтан-хүмүүсийн махыг яах гэж иддэгээ гайхах болно. Та нар яагаад тэгнэ гэж? Энэ нь амьд, хэдхэн цаг, хэдхэн өдрийн өмнө амьсгалж байсан төрөлтнүүдийг үхэлд хүргэж, зовоодог. Та нар яагаад ийм зүйл хийж байснаа гайхах болно. Ядаж л веган хоол туршаад үз. Бүх бүтээгдэхүүнийг туршаад, аль нь таалагдахыг үзээрэй, туршаад л бай. Тэгвэл үүнд дасаж, улмаар амьтан-хүмүүсийн махыг, загас, өндөг гээд юу ч байсан харахыг ч хүсэхгүй, эсвэл магадгүй тэдгээрийг ахиад идэх гэж үзвэл, бөөлжиж, өвчилж мэднэ.

Өмнө нь би цагаан хоолтон байсан. “Веган” гэдэг үг мэддэггүй байлаа. Олон лам нар өндөр идэж, (амьтан-хүмүүсийн) сүү уудаг. Би бол исгэлэн сүү л биш бол бараг сүү ууж чаддаггүй байсан, учир нь сүү гэхээр үхэр-хүн талбайд юу ч хамаагүй идэж буйгаар санаанд ордог. Надад цэвэр санагддаггүй. Олон зүйлс надад цэвэр санагддаггүй. Гахай-хүмүүс өөрсдийнхөө ялгадастай хутгалддаг. Би зурагтаар харсан. Гэхдээ үр тогтоогүй өндөг... Хоёр төрөл бий, нэг нь үр тогтсон, нөгөө нь үр тогтоогүй. Тиймээс үр тогтоогүй өндөг идлээ гээд зүгээр гэж бодсон, учир нь би лам нар идэж байхыг нь харсан юм.

Гэхдээ дөнгөж эхэндээ, хэдхэн сар... Тэгтэл би ахиад өндөг идээд л бөөлжсөн, хэдийгээр өдөр болгон биш, хааяа иддэг ч тэгсэн. Гэвч найз нөхөд, энэ тэр хүмүүс байдаг болохоор тэд энэ тэр зүйл идэж, та нар тэдэнтэй хамт хооллодог. Гэхдээ мэдээж амьтан-хүмүүсийн мах идэхгүй, зөвхөн сүү, өндөг л. Би амьтан-хүмүүсийн суу ууж чаддаггүй байсан, дэндүү... их түүхий амттай. Хэдэн арван жилийн өмнө тийм байсан. Одоо биш. Энэ тухай бодож ч чадахгүй. Би тэдгээрийг санахгүй байна.

Тэгэхээр веган хоол идэж, хэсэг хугацаанд үргэлжлүүлбэл, та нар амьтан-хүмүүсийн махыг бодохгүй, эсвэл мах, өндөр, тахиа-, загас-хүмүүсийг харахыг хүсэхгүй. Тэдгээрийг өрсөн лангууны хажуугаар явахыг ч хүсэхгүй. Та нар улам бүр ариусаж, энэрэл нигүүлсэл тань ариун болж, дарагдашгүй болно. Яагаад гэвэл өмнө нь та нар энэ тухай бодолгүй, идээд л байсан. Амьтан-хүмүүсийн мах та нар их идэх тусмаа энэрэл нигүүлсэл тань дарагдаж, дарангуйлагддаг. Харин амьтан-хүмүүсийн махны энэ бүх аллагын энергийг орхивол энэрэл нигүүлсэл тань гэрэлтэж, илүү эрх чөлөөтэй гэрэлтэж, хүчирхэг болно. Та нар амьтан-хүмүүсийг илүү хайрлаж, хүмүүсийг илүү хайрладаг болно. Амьтан-хүмүүсийг хайрладаг ямар ч хүн бусад хүнийг хайрладаг, гэр бүлээ илүү хайрладаг энэ тэр гэж зарим хүмүүс ярьдаг.

Мэдээж, веган байхын улам олон давуу талууд бий - бодол санаа тань хурц болж, зан авир тань зөөлөрнө. Хайр тань улам тэлж, улмаар бүхнийг хайрлаж чаддаг болно. Тэгээд маш олон зүйлсийг хайрлаж, цэцэг ч зулгаахыг хүсэхгүй. Байгальд ямар ч ургамал ногоо ухаж гаргахыг хүсэхгүй. Гудамжаар алхаж байгаад зэрлэг ургамал ногоо харвал зулгаагаад идмээр санагдахгүй. Би олон жилийн турш ийм байгаа, зөвхөн одоо ч биш. Би... чаддаггүй... Хэдийнээ болчихсон бол, өвдөлт мэдэрдэггүйг нь мэдвэл... Ямартай ч би та нарт зориулж өвдөлт мэдэрдэггүй хүнсний урт жагсаалт гаргаж өгсөн, ургамал ногоо, моддыг ч өвтгөмөөргүй байвал эдгээрээс сонгож болно. Зарим ургамал, зарим модод, зарим жимс ногоо өвдөлт мэдэрдэггүй, яагаад гэвэл Бурхан та нарыг гэмших сэтгэлгүйгээр идэг гээд тэдгээрийг тэгж бүтээсэн.

Тийм учраас Бурхан “Талбайд ургаж байгаа үзэсгэлэнтэй, амттай ургамал, жимс ногоог би та нарын хүнс болгон бүтээлээ.” гэсэн. Бурхан мөн өвс ургамлыг амьтан-хүмүүсийн хоол болгож бүтээсэн. Тусгай төрөлтнүүдэд зориулсан тусгай хоолыг нь хүртэл бүтээсэн Бурхан ямар гайхалтай, ямар өршөөнгүй, ямар хайр энэрэлтэйг харж байна уу. Тийм учраас сүүлийн үед би “Бурханыг Хайрла” гэж л хэлж байгаа. Би Бурханыг хайрлаж л чадна. Бурханыг магтдаг ч үгүй. Бурханыг хайрлахаас өөр би юу ч бодож чаддаггүй, учир нь өдөр бүр Бурхан надад Өөрийнх нь хүүхэд мэт ханддаг. Хэдий одоо би Бурхантай нэг болсон ч, заримдаа би зарим нэг онцгой үйл явдлыг асуух юм уу, та нартай ярилцах зөвшөөрөл хүсдэг хэвээр.

Заримдаа би хэт их зүйл асууна. Бурхан эсвэл Есү Христ надад, “Та бол би.” гэж хэлдэг. Тэр, “Та Бид Хоёр Нэг” гэдэг. Энэ анхны удаа биш, би Тэдэнтэй нэг гэдгийг надад ганц л удаа хэлсэн юм биш. Тиймээс үргэлж зөвшөөрөл асуух шаардлагагүй. Гэвч бид Гурвуулаа учраас ямартай ч ямар нэг зүйл хийвэл зөвшилцөх хэрэгтэй гэж заримдаа Бурхан надад хэлдэг. Яг л компанитай хүн эсвэл эхнэр нөхөртэй хүн, гэр бүлийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсвэл гэрийнхэнтэйгээ эхлээд ярилцдагтай адил. Зөвшөөрөл өгөөгүйдээ биш, харин тийм байх учиртай. Гэвч Тэд надад, “Бид бол Нэг. Асуух шаардлагагүй” гэдэг нь тун эелдэг. Гэвч зуршил, би насан туршдаа Бурханд хүндэтгэлтэй хандаж, Бурханаас асууж, Бурханд залбираад дадчихсан. Тиймээс энэ нь нөлөөлж үргэлжилсээр.

Сири улсад энх тайван тогтсоныг мэдэж байгаа нь Тэдний баярласныг санагдуулж, улмаар би бүр ч их баярласан. Хоёр Хаан ирж талархсаны өмнөхөөс илүү баярласан шүү. Гэхдээ мэдээж би сэтгэлдээ ил тодоор Бурханд хандан, үргэлж Гурвалд талархдаг гэдгээ хэлсэн. Би ганцаараа их зүйл хийж чадахгүй. Хамгаас Хүчирхэг Гурвын нэг болон ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үүгээрээ их бахархаж байгаа. Материаллаг ертөнцөд бид юмсыг Диваажинд хийдгээс өөрөөр хийдэг учраас би өөртөө сануулсаар байх ёстой болдог. Асурийн Диваажинд л гэхэд юмс өөр байдаг. Энэ дэлхийд байхаас илүү хялбар. Энэ дэлхийд бүх үйлийн үр холбоотой бөгөөд олон өөр өөр ертөнц хоорондоо холбоотой. Бодож бодолцолгүйгээр үүнийг хялбар хийх, санах их хэцүү. Тиймээс би үргэлж Хамгаас Хүчирхэг Гурав дотроо зөвшилцдөг. Би аливаа зүйлийг гав ганцаараа хийдэггүй. Сүүлийн үед би юм идэхдээ хүртэл “За, Гурвуулаа энэ хоолыг сайхан идье. Бурханы Ивээл дор, мөн Бурханы Нэрээр энэ хоолыг хийхэд оролцсон бүгдэд талархаж байна. Энэ гараг дээрх хамаг төрөлтөнд, хоол хүнс хэрэгтэй бүхэнд хангалттай сайхан хоол хүнс байгаасай, сэтгэл нь ханатал байгаасай хэмээн хүсэж байна.” гэж хэлдэг.

Photo Caption: Сайн уу Амин Чухал Ертөнц өө! Орчин Тойрноо Чимэх Бяцхан Бяцхан Үүргээ Биелүүлэхээр Ирлээ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (6/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3373 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
2750 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2403 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2618 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2132 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
1875 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
1693 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
1575 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1101 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
560 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
820 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
527 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
439 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
428 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
452 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
368 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
348 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд