Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сэтгэл зүрхэндээ би мэдээж амар амгалан, веган дэлхийн төлөө залбирдаг бүх эрхэм ариун сэтгэлт та бүхэнд талархдаг. Би та нарыг хэзээ ч мартахгүй. Хэдийгээр та нарыг би биечлэн танихгүй ч сүнснийхээ түвшинд мартахгүй ээ. Та нарт тусалж, та нарыг гэтэлгэх болно. Энэ төрөлдөө ямар ч нүгэлтэй зүйл үйлдэхгүй бол та нар веган, бас чин сэтгэлтэй учраас ингэх нь миний хувьд маш хялбар байх болно. Хэрэв та нар намайг таньдаг бол, өөрсдийгөө гэтлүүлэхийг надаас хүсвэл би гэтэлгэнэ. Хараахан веган болоогүй, бүр цагаан хоолтон ч болоогүй зарим хүмүүс бий. Хэрэв тэд өмнөх төрөл, эсвэл төрлүүддээ маш их буян хураасан бол энэ төрөлдөө бас Диваажин руу явна. Гэхдээ би эдгээр хүмүүсийг веган болоорой гэж зөвлөнө. Учир нь ямар ч Гэгээнтэн Мэргэнд залбирсан Тэд та нарыг веган байхыг илүүд үзнэ. Тийм байвал та нарыг аврахад Тэдэнд хялбар болно.

Тиймээс та веган биш байлаа ч сайн сайхан амьдарч, амьдралд тань ямар ч муу зүйл болдоггүй мэт санагдаж байвал хэт бүү бардамнаарай, Бурхан өөрийг тань аварна гэж хэт итгэлтэй байх хэрэггүй шүү. Таныг Бурхан аварч магадгүй, Эзэн Есүс тусалж магадгүй, Будда дэвшүүлж магадгүй ч, өмнөх төрлийнхөө, эсвэл энэ төрлийнхөө сайн муу үйлсийг тэнцвэржүүлэх хангалттай буянтай эсэхээ хэзээ ч хэлж мэдэх аргагүй. Мөн та нар улам их буян хураасаар байх ёстой. Учир нь тэгж байж та нар адис ерөөлөөрөө гэр бүлдээ туслах боломжтой. Би хэнийг тань ч зэмлэхгүй. Би ерөнхийдөө голдуу өөрийнхөө Бурханы шавь нартай ярьж буй юм шүү. Гэхдээ би олон яриандаа та нарт тустай зүйлсийг бас дурдаж, та нарт Үнэнийг хэлэхийг эрмэлздэг. Магадгүй зарим тань сонсоод ач тусыг нь хүртэх байх.

Та нарыг миний шавь ч юм уу болж, эсвэл намайг дагаг гэж, эсвэл надад өргөл барьц энэ тэр өргөг гэсэндээ би хэлээгүй юм шүү. Үгүй, үгүй, би өргөл авдаггүй. Би өгдөг, авдаггүй. Миний амьдрал хэт энгийн. Их зүйл хэрэггүй. Надад мөнгө байхгүй байлаа ч гараад дүпү энэ тэр зарж чадна. Өөрийгөө, ганц хүнийг харж хандахад ингэж олсон мөнгө л хангалттай. Мөнгө олох маш амархан. Би одоо жаахан өндөр настай болсон болохоор ажилд оръё гэлээ ч хэн ч намайг ажилд авахгүй байх. Гэвч ямартай ч би амьдрахын тулд өөрөө жижиг бизнес эхлүүлэх боломжтой. Тиймээс асуудалгүй, надад санаа зоволтгүй.

Одоогийн байдлаар миний зардал сард хэдэн зуун доллар, зөвхөн хоол хүнс болон бага зэрэг шаардлагатай зүйлст шүү дээ. Бусдаар бол их мөнгө гарахгүй. Миний амьдрал нэлээд хямд. Би Бурханы шавь нартаа өөрийгөө зарлага багатай эмэгтэй гэж байнга хэлдэг. Заримдаа би, жишээ нь урьд нь олон нийтийн өмнө гарахдаа өөрөө нүүрээ будаж, өөрөө хувцсаа зохион бүтээж, өөрөө үнэт эдлэлийн загвараа гаргадаг байсан. Дээрээс нь бас ихэвчлэн өөрөө энгийн (веган) хоолоо хийдэг байсан. Тэгэхээр ийм амьдралын хэв маягтай байхад Бурханы өөрт тань заяаснаас илүү юунд ч тэгж их амбицлахаа больдог.

Хэрэв маш том үйлийн үр аваас, жишээ нь энэ олон жил болсон Сирийн дайн шиг бол, тэдний үйлийн үрийг үүрэхийг хүссэн хэн бүхэнд үр дагавар байх болно. Тийм амар биш. Тийм учраас ингэж удсан. Гэхдээ эдгээр хоёр Хааны талархал үнэхээр намайг сэргээлээ. Хэдийгээр бие махбод минь зовж байвч сэтгэлийг минь өргөж, сэтгэл зүйн эрүүл мэндийг минь тэтгэлээ. Гэхдээ үүнээс ихгүй байсан нь яамай. Учир нь энэ бүх сум, хэлтэрхийн зарим нь үйлийн үртэй ажиллах ёстойгоос минь болдог. Бие махбодын түвшинд биш. Гэхдээ асурийн түвшинд арай хэтрэхээрээ бие махбод дээр хүртэл илэрдэг.

Ер нь биеийн зүүн тал дэлхийн үйлийн үрийг, голдуу зүүн нүдээр шингээж авдаг бол сүүлийн жилүүдэд баруун нүдэнд ч мөн адил нөлөөлж, сүүлийн жилүүдэд баруун нүд өвддөг болоод байна. Учир нь үүний үүрэг нь биеийн бусад хэсгийг үйлийн үрээс хамгаалж саармагжуулан, дараа нь Адислах явдал тул хэт ачаалалтай үедээ байнга анивчихаас өөр аргагүй болдог! Би одоо ажлаа хийхэд зүгээр байна. Гэвч илүү их үйлийн үр ирвэл баруун нүд маань ердийнх шигээ нээгдэхгүй болчхож магадгүй. Тэгвэл энэ миний аюулгүй байдалд сайн байж болох юм. Хэн ч, Бурханы шавь нар ч намайг танихааргүй болно. Ха ха ха. Хүмүүсийн нүдийг шалгаад явж болохгүй шүү! Гэнэт таагүй гэнэтийн бэлэг авч мэднэ шүү!

Хавдар нь цус алдаж байгаа мэт харагдахгүй ч яг л жишээ нь, та нар төсөөлөөд үз дээ, сум бие нэвтэлж ороод арьсны гадаргуу дор хонгио нь товойж хавдсан байдалтай, гэхдээ цус гарахгүй. Уг нь бол тэгж илрэх учиргүй л дээ. Яагаад гэвэл асурийн бие үүнийг эдгэртэл нь зохицуулчихдаг. Гэтэл заримдаа хэт ихдэхээр зарим нэг шинж нь бие махбодод илрэх тохиолдол бий. Гэхдээ би сайн байгаа. Өвчин нь зарим бусад өвчинтэй харьцуулахад тэвчиж болохоор. Би та нарт зүгээр л хэлж байгаа юм. Заримдаа Бурхан намайг та нарт цалингүй ажлынхаа заримыг хэлэхийг зөвшөөрдөг ч Бурхан зөвшөөрөхгүй бол би та нарт хэлдэггүй. Та нарт хэлээгүй, хэлэхгүй ч зүйл их бий! За, та нар Их Багш дэлхийгээс янз бүрийн үйлийн үрийг хэрхэн авдаг талаар бага зэрэг мэдэж байж магадгүй! Бүгдийг нууцалсангүй шүү, хөөе!

Ямартай ч ингээд л болсонд баяртай байна. Хэрэв та нар миний биеийг харвал арьсан дээр минь сум шиг зүйл товойж хавдсан мэт харагдана. Гэхдээ зүгээр ээ. Би зүгээр л хүлээнэ. Цагийн эрхээр арилах байх. Хэрэв арилахгүй бол хамаагүй дээ. Би ажлаа л хийж чадаж байвал, бас бие махбодын хувьд аюулгүй амар амгалан байж, энэ дэлхийн зовлонгоос чадлаараа арилгаж, бясалгах боломжтой л байвал би ямар харагдахдаа санаа зовохгүй. Тэгээд ч та нарт харагдахгүй. Санахын ч хэрэггүй. Ха ха ха. Би үргэлж хувцас өмсөх учраас хамаагүй. Хэдийнээ жаахан дээрдэж байгаа. Харагдах байдал нь арай дээрдэн, багасаж байгаа. Та нарт юм мэдээлэх л гэсэн юм, тэгээд л гүйцээ.

Хоёр Хаан залран ирж, Сири болон бусад улс орны төлөө Дүйнхорын Вангийн хувиар миний хийсэн болон хийж чадах бүх зүйлд Тэд маш их талархаж байлаа. Тэр их том тулаан илүү удаан үргэлжилж ч болох байв! Учир нь Тэд энэ бүх хугацаанд Сирийн төлөө ихэвчлэн, мөн бусад улс орны энх тайван байдлын төлөө Сөрөг Хүчний эсрэг тулалдаж ирсэн бөгөөд БУРХАНЫ ИВЭЭЛЭЭР нэлээн гарамгай амжилт гаргалаа! Тэд том завсарлага авсандаа маш их баяртай байгаа! Тэд өмнө нь хэсэг хугацаанд ялагдсан байсныг санаарай. Тиймээс бид очих ёстой болсон юм. Диваажингийн Арми очиж, Тэдэнд тусалсан. Тэгээд Тэд ялсан. Одоо Тэд ахиад жаахан ялалт байгуулсан. Сирийн дайн дуусаж, бүгд санаа алдан, тайвширч байна. Сирийн ард түмний өмнөөс би үнэхээр баяртай байна. Тэдэнд сайн сайхан бүхнийг хүсье.

Мөн үүнээс болоод би дашрамд нь та нарт биед минь ирсэн үйлийн үрийн нөлөөний тухай хэллээ. Энэ цорын ганц нь биш. Ганц үйлийн үр нь биш. Өөр бусад бий ч тэд биед өөр өөр байдлаар нөлөөлдөг. Зарим нь биед огт дам нөлөөгүй ч байж байдаг. Дэлхийн аливаа үйлийн үрийн шарх, хэрэв азтай бол зүгээр л шарх байсан ч эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Үйлийн үр байсаар байгаа бөгөөд жаахан тухгүй байдал, түр зуурын өвчин тарьдаг ч үргэлж биед илрээд байдаггүй болохоор харах боломжгүй. Тиймээс би л мэднэ, гэхдээ хамаагүй дээ. Би үүнд дэлхийн ямар ч үйлийн үрийн шарханд дасдаг шиг дасчихсан. Тиймээс санаа зоволтгүй, би эрүүл саруул байгаа. Боломжийн хэрээр эрүүл байна. Та нартай ярилгүй удсан болохоор намайг өвдсөн юм болов уу гэж бодох хэрэггүй. Мэдээж жаахан өвчин, жаахан асуудал байгаа ч та нарын санааг зовоомооргүй байна. Тиймээс би тайлбарлая.

Надад асуудлын шинж тэмдэг жаахан байвч тийм ч хэцүү биш, дэндүү хүнд биш. Бүх сум нэгэн зэрэг илэрдэг юм биш. Гэхдээ тодорхой нөлөөтэй, нэг удаад нэг хэсэг нь. Тиймээс Бурхан намайг нэг дор хэт их зовохыг зөвшөөрдөггүй. Мөн Бурхан маш их Өршөөнгүй, намайг үргэлж хамгаалж, мөн мэдэхийг зөвшөөрсөн үед минь зарим нэг таагүй байдлыг хэрхэн хөнгөвчлөхийг надад хэлж өгдөг. Диваажингийн Хүмүүс үнэхээр тийм эелдэг, тийм талархалтай байдаг.

Тиймээс бүх жинхэнэ хүмүүс бас талархалтай байх ёстой. Тийм учраас би өмнө нь та нарт хэлж байсан даа. Загнаж, зэмлэж байгаа юм биш шүү. Зүгээр л өөрсдөд тань сайн байгаа хүмүүст талархах сэтгэлгүй байвал та нарт маш муу. Жишээ нь далдыг хардаг хүмүүс, өнгөрсний тэмдэглэлийг харж, ирээдүйг зөгнөдөг хүмүүс байна. Энэ бүхэн Акашийн Танхимд бүртгэлтэй байгаа. Тиймээс далдыг хардаг олон хүн зарим ирж буй гамшгийг хүмүүст анхааруулсаар ирсэн, бид нэлээд олныг багасгасан. Тэгээгүй бол Дэлхий өнөөдөр байж байх эсэх нь эргэлзээтэй байлаа.

Хийх зүйл их байсаар байна. Хүн болгон хүчтэй залбирч, чин сэтгэлээсээ наманчлан, сайн хүн байгаач гэж гуйя! Тиймээс юмс тэдний зөгнөсөн шиг болж өнгөрөөгүй ч, эсвэл тийм зүйл бага шиг тохиолдож, хор хохирол бага байсан ч Бурхан тэднийг хүмүүст урьдчилж хэлэхийг зөвшөөрөн, улмаар боломжтой бол багасгаж, зарим хэсгийг нь багасгаж чадсандаа бүх хүн талархах ёстой. Хэрэв хүмүүс Бурханы Ивээлд итгэдэг бол, Будда нарын Өршөөлд итгэж, чин сэтгэлээсээ залбиран, үнэнээр, даруухнаар наманчилж, зөв сайн явбал гамшиг хэдий агуу том байвч тохиохоо болих юм уу ядаж л бага дайрна.

Эрхэм Суприм Мастер ТВ-ийн хамт олон Гэгээнтнүүд ээ, би spaceweаtherlive.com сайтыг анхааралтай ажиглаж байгаа ба Рёо Тацүки болон бусад олон хүмүүсийн зөгнөсөн 7-р сарын 5-ны цунамигийн талаар, яг тэр үеэр бид маш их санаа зовж байсныг анзаарсан бөгөөд бидний Хайрт Цаглашгүй Дээд Их Багш “Бидний гэр Гараг Дэлхийг засаж аврах ердийн жижиг “шураг” мессэждээ Японд болох цунамигаас хүртэл бид зайлсхийж чадна гэж хэлснийг болон нарны тэсрэлтийн энерги гайхмаар бага байсан мөн ихэвчлэн B ангилалд хамаарч байсныг хуваалцахыг хүссэн. Үйл явдал болох ёстой цаг өнгөрч, ийм зүйл болохгүй бололтой гэдгийг бид мэдэрч эхлэхэд, энэ график С ангилал руу өсөж, тэндээ тогтсон.

Урьдчилан таамагласан хар салхины үеэр хүмүүс Бурханаас эмээн, хүндэлж сүнс нь илүү сайн болсон, гэвч дараа нь тэд эргээд хуучин байдалдаа орсон тухай Их Багш нэгэнтээ дурдсан байдаг. 7-р сарын эхээр хэрхэн аюулгүй байж, Японы ард түмний төлөө залбирахыг Их Багш анхааруулсан юм. Энэ зөгнөлөөс айж эмээсэн олон хүн чин сэтгэлээсээ залбирч, энэ нь гарагийн уур амьсгалыг бага ч гэсэн сайжруулан, Хамгаас Хүчирхэг Гурав биднийг тэр аймшигт гамшгаас аварч чадна гэсэн үг үү хэмээн би бодож байна. Харин одоо урьдчилан таамаглаж байсан гамшиг тохиолдох магадлал багассан мэт санагдаж байгаа учраас залбирлууд зогссон ба энэ нь нарны тэсрэлт дахин нэмэгдэхэд хүргэсэн болов уу гэж би бодож байна.

Их Багшийн Нарны хаантай хийсэн яриандаа, Тэрээр Хаан түүнд залбирлууд нь гарагийн үйлийн үрийг багасган, улмаар Дэлхийд учрах ёстой байсан хохирлын хэмжээг ч бууруулдаг гэдгийг хэлсэн гэжээ. Тэгэхээр нарны тэсрэлтийн хэмжээ нь хүмүүсийн зүрх сэтгэл доторх Бурхнаас эмээх, хүндэтгэх сайн сайхан чанараас шууд хамааралтай санагдаж байна. Мэдээжийн хэрэг, Их Багш болон Энхийг эрхэмлэгч хүмүүсийн манай гарагийг тойруулан байрлуулсан “ногоон Бүрхүүл” байгаагүй бол бид өдийд аль хэдийн шатаж дуусах байсан. Мөн бид маш их гамшиг тохиолдохыг хүлээж, маш их залбирч байсан тэр үед Наран дээр маш нам гүм байсныг сансрын цаг агаарын графикаас харах нь хачирхалтай, сонин санагддаг. Хамгаас Хүчирхэг Гурав биднийг хамгийн аймшигт гамшгаас аврахын тулд үүнийг үр дүнтэй ашиглаж чадах боломжтой мэт харагдаж байгаа тул бид бүгд хангалттай их хэмжээгээр залбирах болтугай. Их Британиас Маргот

гэх мэт...

Энэ бүхнийг би харж чадна. Бүгдийг нь мэднэ. Гэхдээ та нарт баталж чадахгүй. Тэр л асуудал. Ядаж л намайг дагадаг Бурханы шавь нар миний хэлсэн зүйлст итгэх учиртай.

Photo Caption: Ой модны амьдралд сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн өнгө нэмэх

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (3/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3327 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
2707 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2372 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2586 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2084 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
1835 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
1630 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
1493 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
999 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
383 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-10-03
538 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
369 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
303 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
296 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
320 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-03
266 Үзсэн
Мэргэн сургаал
2025-10-03
277 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд